СПОРТ

Гавьяат дасгалжуулагч Г.Элбэгт зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

Гавьяат дасгалжуулагч, улсын харцага, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдаан Бөхийн өргөөнд болов.

П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 128 зодоглосон барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Д.Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм.

Дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Булган аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн арслан Д.Батбаатар, Өвөрхангай аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.

Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооны зүгээс хандиваа гардуулж, дархан аварга Б. Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоор дамжуулан хандив өргөлөө.

Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, Ардын багш Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж, харцагадаа сэтгэлийн хандиваа өргөцгөөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button