НИЙСЛЭЛ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Түлшинд дугаарлах иргэдийн цуваа, замын нэгдүгээр эгнээг эзэлжээ

Нийслэлийн удирдах ажилтнууд шахмал түлшний асуудлаар шуурхай хуралдсан. Учир нь энэ жилийн тухайд зүүн үйлдвэрийг нүүлгэсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг таван сар гаруй хугацаанд зогсоосонтой холбоотойгоор түлш нөөцөлд чадаагүй гэх бөгөөд өдгөө түлшний 281 цэг ажиллаж байгаа юм.

Тэгвэл нийслэлийн удирдлагууд түлш худалдаалах цэгийн тоог нэмэгдүүлж, 450 болгохоо мэдэгдээд буй. Манай сурвалжлах баг сайжруулсан шахмал түлшний цэгүүдэд очиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Түлш худалдаалах цэг цөөрч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд 2-3 цаг дарааллан зогссон ч, түлшээ авч чадахгүй гэртээ хоосон буцаж байгааг учирлалаа. Бид Баянзүрх дүүргийн 19-р хороо, Эрдэнэтолгой орчим байрлах түлшний цэгт очиход, ердөө 50 шуудай түлш үлдсэн байсан бөгөөд нөөцөө захиалсан гэх ч, дарааллан зогсох иргэдэд түгээхэд хүрэхээргүй харагдаж байв. Тус цэгийн үүднээс өдөрт 5 тонн түлш тарааж байгааг хэллээ.

Ийнхүү бид иргэдийн байр суурийг та бүхэнд онцлон хүргэж байна.

ИРГЭД: Би энд ирээд цаг гаруй хугацаанд зогсож байна. Өчигдөр ч гэсэн түлшээ авч чадаагүй. Өмнө жил уг нь гэрийн гадна цэгт хүртэл түлш хангалттай байсан. Гэтэл энэ жил түлш хайгаад олсонгүй. Эндээс түлш авч чадахгүй бол өнөө шөнө түлэх түлээ, нүүрсгүй хөлдөж үхэх юм байна.

ИРГЭД: Гэртээ бага насны нялх хүүхэдтэй хүнд хоногийн түлээгүй байна гэдэг хэцүү. Халуун байрандаа даарахгүй суугаа хүмүүс энэ зовлонг мэдэхгүй. Түлш хайж хоёр цаг дугаарлаж байна. Нөөц хангалтгүй гэх зүйлийг хэлж байна.

ШУУД ҮЗЭХ:

ЗУРАГЛААЧ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Сумъяабазар, Оюун-Эрдэнэ, Амарсайхан нар чадахгүй ээ. Цаашид сурах ч үгүй. Өссөн орчин, мэдлэг боловсрол, суурь ахуй хүмүүжил гэдэг юмс дутагдана, эдэнд. Улс орон тоглоом биш шүү. МАН аа! Наад хэдийгээ солиоч дээ. Поп л юм, гэхдээ Хаянхярваа мэт нь хамаагүй илүү хийнэ шүү. Аль х####уун зунаар нүүрc түлш, бензин шатахуун юу болж байна гэхтэйгээ шүү.

  2. Сайдуудыг 7 хоног гэр хороололд эхнэр хүүхэдтэйн амьдруулж үзий. Тэгж байж сайн ойлгоно. Амьтан болно доо гарууд.

  3. Сайдуудыг 7 хоног гэр хороололд эхнэр хүүхэдтэйн амьдруулж үзий. Тэгж байж сайн ойлгоно. Амьтан болно доо гарууд.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button