ЭДИЙН ЗАСАГ

“Тавантолгой түлш”-ийн 51 хувийг “Эдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж “Тавантолгой түлш” ХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших шийдвэр гаргасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Уг шийдвэртэй холбогдуулан Засгийн газраас 14 хоногийн дотор “Тавантолгой түлш” ХК-ийн таван жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулан холбогдох яам, байгууллагуудад танилцуулах үүрэг өгжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button