НийгмийнУЛС ТӨР

Соёлын сайдын СОЁЛТОЙ ТАВЛАЛ

Монголын циркийн барилгын асуудал сүүлийн өдрүүдэд нилээдгүй шүүмжлэл дагуулав. Хувьчлалаар Асашёрюү Д.Дагвадорж авсан ч барилгыг нурааж, балгас болгочихсон дүр зурагтай байгаа билээ.

Тэрбээр худалдааны төв болгохгүй шинэчлэн засварлана гэх товч хариултыг л өгч ирэв.

Тэгвэл циркийн асуудлаар Соёлын сайд Ч.Номин хэвлэлд ярихдаа, "Уран бүтээл нь зогсонги болчихсон энэ үед циркийнхэнд уран бүтээлээ туурвих талаас нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл орон нутагт аялан тоглолт хийх зардлыг нь гаргаж өгнө гэсэн үг. Циркчдэд тогтвортой ажлаа хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгнө. Манай яам байшин барилгаа гарга, уран бүтээлчдийг ажлаа хийх нөхцөл боломжоор ханга гэсэн санал тавьсан. Хөрөнгө оруулалт, зураг төслөө бол бүрэн гаргасан байгаа юм билээ. Хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад орохдоо циркийн уран бүтээлчдийн дасгал сургуулилалт хийх байр савыг нь хангана гэхчлэн ярьжээ.

Соёлын сайд ямартай ч циркчдийн нөхцөл байдалд санаа зовинож санал тавьсан л юм байна. Гэхдээ "циркийг хувьчилж авсан Асашёрюү Д.Дагвадоржийг барилгаа шинэчилж дуустал хүлээ. Шинэчилж дуусаад та нарыг боломж бололцоогоор хангана. Тэр болтол хөдөө орон нутгаар бадарчил. Өөр арга байхгүй” гэх ухааны юм ярив. Товчоор бол тэвч, итгэ, хүлээ л гэж байх шиг.

Түүнээс биш өнөөдрийн циркчид хаана бэлтгэл хийх, хэрхэн ажилтай орлоготой байх, дэлхийд яажшуухан гарах нь хамаагүй бололтой. Өнөөдөр хаана яаж бэлтгэх хийх вэ гэж бодож суугаа циркчинд, циркийн урлагийнханд сайдын энэ үг соёлтойгоор тавласан л тавлал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-20 14:46

За тэгээд циркийг нь янз�##�на ялзлаагүй байгаа үед нь дэмжиж байгаа л гэж бна шт ээ. Нээх худлаа сүр бадраацаах юм.

Zochin
Zochin
2021-10-20 15:30

Hudlaa daa hudaldaanii tuv bolgono eej avgain nuraahaas umnu languunuud tavisan turees avaad l suuj bsan

эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
2021-10-20 15:52

Эрхэм сайд аа. Цирк нь хаа таарсан газартаа хөдөө гадаагүй үзүүлэр хийгээд явж болдог юуу?Тэгээд ч одоо өвлийн хүйтэн болж байна өө ккк

Зочин
Зочин
2021-10-20 18:44

Za asuudlaa hurdan shiideed neevel sain bna. Ene neg huuhniig gue mon olon udaa tavlag ymdaa

Дэлхийн цирк гээд хайгаад үз дээ
Дэлхийн цирк гээд хайгаад үз дээ
2021-10-22 09:01

Циркийн т�##�аар манайхан буруу ойлголттой юм .
Дэлхийн жишиг ярих дуртай даа манайхан : дэлхийд циркийн хөгжил бол Врезэнтэн том майхан эсвэл том гэртэй явуулын нэг улсаас нөгөө улсын хотуудаар аялсан амьтандаа ачсан том том ¹том кампаниуд явдагдаа .

Холбоотой мэдээ

Back to top button