МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ өчигдөр /2021.10.21/ гэнэт яаралтай хуралдаан зарлаж, хуралджээ.
Хуралдаанаар бодлогын хүрээний асуудлуудаа хэлэлцсэн байна. Тодруулбал, намын шинэ оны баяр болох “Алтансарнай” зохион байгуулах, ирэх жил хэрэгцүүлэх төсөл төлөвлөгөө, 2022 онд тохиох НАМЗХ-ны 25 жилийн ойн баярын тухай зэрэг олон асуудал хэлэлцсэн байна.
Мөн өчигдөр /2021.10.21/ УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг гардан авч, тангарагаа өргөсөн шинэхэн бөгөөд отгон гишүүн Э.Батшугар НАМЗХ-ны хуралдаанаар орж ирж, гишүүд түүнд баяр хүргэн хүлээж авсан байна.
Э.Батшугарын хувьд хоёр сарын өмнө НАМЗХ-ны Удирдах зөвлөлд орж ирж, улмаар Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсон билээ.
МАХН-ыг МАН-тай нэгтгэх тохироог сонгуулийн өмнө Н.Энхбаяр хийж, улмаар албан тушаалд хувийн квот авахаар болсон. Энэ дагуу Э.Батшугар нарын залуус МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-нд орж ирсэн байдаг. Улмаар өөрөө сайдын суудалд сууж чадаагүй ч, хүүгээ ийн нэр дэвшүүлж гишүүн болгох тохироог хэрэгжүүлсэн билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.