Нийгмийн

Д.Тогтохсүрэн: ОХУ-ын талаас УБТЗ-ын даргаар орос хүн томилно гэж шаардсан

Улаанбаатар Төмөр Зам ХХН-ийн даргаар хэнийг томилох нь анхаарлын төвд байна. Хэд хэдэн хүний нэрийг ОХУ-ын талд санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй, буцаасан гэх.

Тэгвэл энэ удаа ЗТХЯ-ны зүгээс тус газрын даргаар одоо АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох саналыг ОХУ-ын талд хүргүүлжээ. Энэ талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнээс тодруулахад “Үнэн. Нэрийг нь хүргүүлсэн. Хариу ирээгүй байна” гэв.

Тэгвэл эл асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “УБТЗ-ын даргын асуудал ОХУ-тай харилцах харилцааны асуудлын хүрээнд багтаж байна. Хүний нэр бид огт яриагүй. Х.Хэрлэн гэж хүний нэр явуулсныг сонсоогүй. ОХУ-ын талаас орос захиралтай байна гэдэг шаардлага тавиад байгаа юм. Харин бид монгол захирал томилно гэдэг саналаа явуулж ярилц гэдэг чиглэл өгсөн. Хэнийг явуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button