Нийгмийн

Н.Уртнасан: Ковидын улмаас аялал жуулчлалын салбарын орлого гурван их наядаар тасарсан

"Tourism Forum Mongolia-2021” аялал жуулчлалын форум МҮХАҮТ-д болж байна. БОАЖЯ, МҮХАҮТ, МАЖХ хамтран зохион байгуулж буй форумаар ковидын болон ковидын дараах үеийн маркетинг, гадаад сурталчилгаа, жуулчин тээвэрлэлтийн боломж-шийдвэрлэх асуудлууд, зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд явагдах юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан ажлаа авсан цагаасаа эхлэн Аялал жуулчлалын салбарын төрийн болон ТББ-уудын төлөөлүүдтэй 10 гаруй удаа уулзалт хийж, санал солилцсон байна. Улмаар цаашид аялал жуулчлалын салбарын асуудалд оролцоог нэмэгдүүлэх, гарц шийдэл гаргахад хамтран ажиллах бодлого барьж буй юм.

Салбарын хөгжилд дан ганц БОАЖЯ бус Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллах, тээвэр ложистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм.

Форумын үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Ковидын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар хамгийн хүнд, тэг зогсолт хийсэн салбар аялал жуулчлалын салбар. Жилдээ таван их наядын орлого олдог байсан бол гурван жилийн дотор гурван их наядын орлогын хохирол учраад байна. Бусад улс орнууд шинэ бодлого стратегийг улс орон бүр тодорхойлж байна.

Цаашид ковид үргэлжилсээр байвал ямар бодлого барих вэ гэдэг маш чухал. Эрдэмтэн судлаачид зөвлөмж чиглэл гаргаж байна. Улс орнуудад аялахад нэгдмэл ямар дүрэм журам баримтлах вэ гэдэг чиглэлүүдийг тодорхойлж байна. Монгол Улсын хэмжээнд 1600 гаруй аж ахуй нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button