НИЙСЛЭЛ

ТОДРУУЛГА: Засаг дарга нар “Эрдэнэс” харуул хамгаалалтын хувцас өмсөөд, эргүүлж өгсөн

Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар цэргийн бэлтгэл сургуулилтад хамрагдахдаа ногоон дүрэмт хувцасаар ижилссэн байсан нь шүүмжлэл дагуулав. Удахгүй хойд солонгос шиг болох нь хэмээн иргэдээс шүүмжлэл хүртэв. Нөгөө талаар цар тахлын хүнд үед төсвийн хөрөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцууллаа хэмээж байв.

Тиймээс эл хувцас ямар учиртай, хэдэн төгрөгийн төсөвөөр худалдаж авсан талаар Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

Тус газраас өгсөн мэдээллээр “Жил бүр улсын хэмжээнд цэрэг татлагын ажил явагддаг. Цэрэг татлагын баг бүрэлдэхүүнд хороо, сумын засаг дарга нар багтдаг. Тиймээс дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу хороодын засаг дарга нарыг мэдээллээр хангах, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх үүднээс жилд нэг удаа сургалтанд хамруулдаг.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын А/503 дугаар захирамжийн дагуу цэргийн штабаас сургалтыг зохион байгуулсан бөгөөд зардлын төсөв 4.9 сая төгрөг.

Сургалтыг зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоол, тээврийн зардал, сургалтын хэрэглэгдэхүүн багтсан. Харин хороодын Засаг дарга нарын өмссөн хувцас хэрэглэлийн хувьд “Эрдэнэс” гэрээт харуул хамгаалалын албанаас авч ашиглан, эргүүлэн өгөхөөр тохирсон.

Хувцас нь аль нэг улс, орны цэргийн зориулалтын хувцас биш, хөдөлмөр хамгааллын хувцас гэдгийг мэдэгдье. Баянзүрх дүүргийн зүгээс цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүнд үед дүүрэг орон нутгийн төсвийг үргүй зардалд зарцуулахгүйгээр аль болох иргэдрүүгээ чиглэсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

6 Сэтгэгдэл

  1. Ямарч юманд жигдэрч л ордог биздээ хойт солонгос болоод болчих ч юу байдгиим өөрсдөө юуч үгүй байж яасан их шүүмжлэх дуртай юм дээ ногоон өнгө тиим их ялтай өнгө үү тэнэгтэх юмаа м####ууд чинь матери#### олдохгүй ногоон өнгөөр олон монголчууд дээл хииж өмсвөл хэрэгт орохнээ хойт руу хөөгдөх үү тэнэг ээ

  2. энд юм бичиж байгаа нөхдүүд хятадууд байгаа болтой энэ сург####т заав#### явагдах ёстой жилд хувцас дээрээсээ өгддөгүй өөрсдөө жигдэрсэн байх битгий улс төржүүл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button