Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазарын асуудлаар хуралдахгүй

Ёс зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазар гишүүний асуудлыг авч хэлэлцэх эсэх талаарх асуултад дараах хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцдэг. Манай Ёс зүйн байнгын хороо өмнө нь Ёс зүйн дэд хороо байсан. УИХ-ын гишүүдийн ХОМ, хуралдааны ирц, дэгтэй холбоотой асуудал хэлэлцдэг. Одоо үйл ажиллагааг нь өргөжүүлээд УИХ-ын гишүүдээс гадна төрийн бүх шатны байгууллагын асуудлыг хариуцдаг болсон. Тиймээс олон нийтэд та бүхэн хүргэхгүй хаячих юм л даа. Бид шинээр өргөн барьсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйдаг дүрмийг оруулж ирэх гэж байгаа. Үүнээс илүү хариуцлага тооцох ямар ч арга байхгүй шүү дээ. Хуулийн байгууллага шалгаж байхад бид хамт шалгах, шүүрч авах ямар ч учиргүй.
-Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой гомдол мэдээлэл танай хороонд ирсэн үү?
-Ирээгүй. Хуулийн байгууллагад гомдол гаргасан байх. Хуулийн байгууллага шалгаж байгаа байх. Шалгагдаад прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудал орж ирэх юм бол тэр санал нь хуулийнхаа дагуу УИХ-д орж ирнэ. Хуулийнхаа дагуу Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.