Ц.Элбэгдорж тэргүүтнүүд хонхны дуунд уярч, Б.Гарамгайбаатар нар албан өрөөндөө хууль ярьж сууна

Хэрүүлтэй, тэмцэлтэй Ардчилсан намын “ОНЦ ИХ ХУРАЛ” эхэллээ.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар С.Зориг агсны хөшөөний өмнө мэдэгдэл хийж, АН-ын Онц их хурлын товыг тогтоож буйгаа зарласан.
Ингэхэд нь олон нийт “За, ингэж нэг эвлэрэх нь, нэгдэх нь” гэж дахиад бодсон боловч өчигдөр М.Тулгат тэргүүтэй АН-ын талаас “Бид оролцохгүй, зөрчил хэвээр үргэлжилж байгаа” хэмээн мэдэгдсэн. Сүржин зарласан АН-ын Онц их хурал өнөөдөр бүл дутуу болно гэсэн үг.
О.Цогтгэрэл, Э.Бат-Үүл нарын түүчээлсэн АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ” Улаанбаатар паласын концертын их танхимд ёслол төгөлдөр эхэлж, орон нутгийн төлөөлөгчид ээлжлэн тайзан дээр гарч ирж, гарын үсэг зурцгааж байна. Тэд хонхны дуунд Ц.Элбэгдоржтойгоо "цэнгэцгээж” байна.
Тэгвэл хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн С.Эрдэнэ талын АН-ын дарга М.Тулгат, Б.Гарамгайбаатар нарын АН-ын хэсэг нөхөд албан өрөөндөө тойрч суугаад, Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар ярилцаж суух. Энэ нь нөгөө талд болж буй их хурлыг саармагжуулах гэсэн арга ядсан үйлдэл аятай харагдана. Олон нийтийн зүгээс тэднийг их хуралдаа очиж, нэг талдаа гарах нь зөв хэмээн үзэж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bah melhii,tuunii tsunh barigch Tulga geh taviul z##lsan ni deer busdiin turhiraltaar AN iig horloj zunduu uimuullee odoo bolno luivarchid aa