ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

ЗӨВЛӨГӨӨ: Хүнсний ямар бүтээгдэхүүнүүд хөгшрөлтийг түргэсгэдэг вэ

Хоол тэжээлтний мэргэжилтнүүд шарсан хоол, элсэн чихэр, түүхий мах, нүүрс ус зэрэг нь хөгшрөлтийг түргэсгэдэг хоол хүнсэнд багтана гэжээ. юм. Энэ талаар арваннэгдүгээр сарын 5-нд хоол тэжээлийн мэргэжилтэн, Самарагийн хоолны дэглэм ба хоолны дэглэмийн судалгааны хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Михаил Гинзбург мэдэгдэв.

“Элсэн чихэр болон элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн, нүүрс ус, өөрөөр хэлбэл шигшсэн гурилаар хийсэн цагаан талх, ороомог, гурилан бүтээгдэхүүн, төмс, будаа, транс тос /ялангуяа, маргарин/ агуулсан бүтээгдэхүүн нь хүний хөгшрөх явцыг түргэсгэдэг гэв. Мөн наранцэцэг болон бусад олон тооны омега-6-аар баялаг тос, түүнчлэн түүхий мах, хэт их боловсруулсан бүтээгдэхүүнийг байнга хоол хүнсэндээ хэрэглэх нь хөгшрөх явцыг хурдасгадаг” гэж мэргэжилтэн ярив.

Хүн ер нь долоо хоногт 2-3 удаа л мах идэх нь эрүүл мэндийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх хамгийн аюулгүй хэм хэмжээ аж.

Витамин буюу амин дэм багатай эсхүл нэг л төрлийн хоол хүнс хэрэглэх нь архаг хууч өвчний үндэс суурь болдог гэжээ.

(Эх сурвалж: Okko)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button