Нийгмийн

Буруу талдаа хүрдтэй автомашиныг хориглосноор түгжрэл 15 хувиар буурна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар хэлэлцэж байна.

Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно гэж Засгийн газраас мэдээлэв.

Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.

Үр дүн нь авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

7 Сэтгэгдэл

  1. Одоо хөдөлгөөнд оролцож байгаа буруу т####даа жолооны хүрдтэй 400-500 мЯнган тэээрийн хэрэгслийг хөдөлгөөний хязгаарл####т хийвэл түгжрэл мэдээж буурна. Тэнэг хүнд ч ойлгомжтой. Шууд хааж боох л юм ярихаа болиоч.Жолооны хүрдийг нь шилжүүлж болно, импортыг хязгаарлаж болно гэх мэт жаахан амьдр####тай хүнээ бодсон шийдвэр гаргамаар юм.Шийдвэр гарг####т чинь уг нь менежментийн том асууд#### ш дээ

  2. Буруу рультэй автомашиныг 2022 оны 1 сарын 1-нээс гаднаас оруулж ирэхийг хориглох нь маш зөв. Зоригтой шийдвэр гаргаарай.

  3. Эрэлт хэрэгцээ нь байхад ийм тэнэг шийдвэр гаргаад бүтэхгүй л дээ.
    Зөв т####тайг нь хориглоогүй бол зөрөөд л ороод ирнэ.
    Ийм шийдвэр гаргачаад буруудв#### хариуцах эзэнгүй үлддэг нь л жам юм даа.
    Зайлаасай муу хүүрнүүд

  4. Ёстой зөв шийдвэр байна. 2022 оноос буруу т####даа жолоотой машин импортоор оруулахыг хориглох хэрэгтэй.

  5. Одоо оруулахаа болих хэрэгтэй. Замаа ####длаа. Байгаагаа унаад дуусгана биз. Мөн бодлогоор замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах, татварыг нь нэмэх г.м арга хэмжээ аваасай. Бид чинь зүүн гарын замын дүрэмтэй улс биздээ, аваар осол ч их гарч бна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button