Нийгмийн

ЭМДЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна

Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хийсэн хяналт-үнэлгээ, шалгалтын үр дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.Тодруулбал, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нийслэл, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтийн үр дүн, тайланг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өгч, шийдвэр гаргаж байна.Үргэлжлүүлэн эмийн сангуудтай байгуулсан 2020, 2021 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хяналт-үнэлгээ хийсэн ажлын тайлантай танилцаж, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button