Нийгмийн

Монгол-Японы эмнэлгийн санхүүгийн албаны дарга ажилчдын хоолны орлогыг охиныхоо найзын компанид өгдөг байжээ

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийг бусдад давуу байдал бий болгосон гэх авлигын хэргээр шүүлээ. Улмаар түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан үзэж нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Тэрбээр уг эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч,  кассын нярав нарын гурван хүнийг байгууллагын хоолны газрын ажилчдын хоолны бэлэн орлогын мөнгийг касст бэлнээр төвлөрүүлж төрийн сангийн дансанд тушаахгүй байх үүрэг өгчээ.

Улмаар 2020 оны наймдугаар сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төвлөрсөн ажилчдын хоолны орлого болох 27,921,400 төгрөгийг бэлнээр авч, төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй, тендер зарлаж гэрээ байгуулалгүйгээр 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр өөрийн охины найз “Төгс Ай Кү” ХХК-ийн захиралд  шилжүүлэн өгч давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ийн шүүсэн. Улмаар тэнсэн харгалзах ял оноосноос гадна нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-13 08:52

27 terbum hulgailad 1jil avj baigaa ymuu unheer hahuuldaa idegdeed duustdan shuuh togtoltsoo yma

Зочин
Зочин
2021-11-13 09:39

Тэнэг юм уу, цайны газрын бэлэн мөнгөөр олсон орлого 27 тэрбум байх уу?

Зочин
Зочин
2021-11-13 10:00

эмнэлэгийнхэн бүгд холбогдох юмаа мөнгөнд хүн үлдэх нь үү

залруулагч
залруулагч
2021-11-13 13:59

тэнэгүүдээ !!!!????тоо хараад зөв уншиж.бичиж бай
дараа нь муул.. 27-н тэр бум биш.27-н сая гэж байна

Зочин
Зочин
2021-11-14 11:52

Эмнэлгийн удирдлага нь ард нь нуугдаад Албаны дарга нь дарамтанд ороод Цээжээрээ хамга�##�сан юм биш үү.

Зочин
Зочин
2021-11-14 15:32

Хаа газар иймэрхүү үл бүтэх новшнууд байхиймаа

Зочин
Зочин
2021-11-15 11:20

Хуулиндаа өөрчлөлт оруулж ийм төрийн �##�бан хаагчдыг насаар нь төрд ажиллах эрхгүй болгохгүй бол авилг�##� мөд арилахгүй шүү дээ.

Нябо
Нябо
2021-12-10 19:39

3 хүн 4 сарын дотор 27 сая ₮ хоол идсэн бол=27000000÷3÷4÷30=75000 төгрөгийн хоол идсэн гэсэн үг үү?

Холбоотой мэдээ

Back to top button