УЛС ТӨР

ЧУУЛГАН: Шүүгчдэд хариуцлага тооцох шүүгч бус гишүүдийг томилох эсэхийг хэлэлцэнэ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.

Улмаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Нэр дэвшигч Ц.Давхарбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 83 хувь нь, нэр дэвшигч Д.Ариунтуяаг 94.4 хувь нь, нэр дэвшигч Д.Мягмарцэрэнг гишүүдийн олонх, нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг санал хураалтад оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь, нэр дэвшигч Х.Хашбаатарыг санал нэгтэйгээр тус бүрд нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь нэр дэвшигч Н.Отгончимэгийг дэмжсэн бол гишүүдийн олонх нь Д.Эрдэнэчимэг нэр дэвшигчийг дэмжив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь, нэр дэвшигч Р.Онончимэгийг гишүүдийн 80 хувь нь тус тус дэмжсэн. Түүнчлэн нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг гишүүд 60 хувийн саналаар, нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэгийг гишүүд 86.7 хувийн саналаар тус тус дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Улмаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар тэднийг томилох эсэхийг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button