Нийгмийн

Толгойг нь илж, торгоод явуулсан авлигачдын ЦУВАА

Авлигачдад тун ч ашигтай, тэднийг өөгшүүлсэн хуулийн заалт өнөөдөр Монгол Улсад үйлчилж байна. Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нь авлигатай тэмцэх гэж дээгүүр бөөн хурал цуглаан хийж, сүржигнэх зуур өнөөх авлигачид нь хэргээ хүлээж, гэмшсэн гэх нэрийдлээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэргээс мултарсаар байна.

Манай улс Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэдэг болоод зургаан жил болж байна. Тодруулбал, 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа эл заалтыг нэмж, хөнгөн ял оногдуулах, торгуулиа төлөх боломжийг олгох болсон юм. Тухайн үед хялбаршуулсан журмыг ашигласнаар гэм буруугаа хүлээж, бусад холбогдогчдын талаар мэдүүлэг өгдөг, хэргийг хурдан шийдэх боломж олгодог гэсэн давуу талтай гэж үзсэн гэх. Энэ хуулийн заалтыг одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар их л өмөөрч мэдээлэл хийж байв.

-2020 ОНД 31 АЛБАН ТУШААЛТАН ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРГЭЭ ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ-

Тэгвэл эл заалт улс орны эрх ашгийг уландаа гишгэж, авлигад идэгдсэн цагаан захтнуудад завшаан болж, авлигын хэргийг улам бүр өөгшүүлж буй дүр зураг харагдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар авлигын хэргээр яллуулж буй албан тушаалтнуудын дийлэнх нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргах болжээ.

Нэгэн тоо баримт дурдахад, зөвхөн 2020 онд гэхэд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдүүлсэн нэг хуулийн этгээд, 31 албан тушаалтанд холбогдох 16 хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл тэдний авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэхдээ тэд буруугаа хүлээж, улсад учруулсан хохирлоо төлсөн учраас торгох ял авах хүсэлтэй байгаагаа прокурорт уламжлаад, шүүх түүнийг нь хүлээж авсан гэсэн үг байх нь.

-ЖДҮХС-ААС БУСДАД ЗЭЭЛ ОЛГОСОН, ӨӨРТӨӨ ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН Б.БАТЗОРИГИЙГ 40 САЯАР ТОРГООД СУЛЛАЖ БАЙВ-

Өнгөрөн 2020 оны наймдугаар сард УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал үүсгэж, жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд олгосон, мөн өөрийн хамаарал бүхий компанид тэрбумын зээл авсан зэрэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлсэн юм.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

-АЛБАН ТУШААЛАА УРВУУЛЖ, ХАХУУЛЬ АВСАН ПРОКУРОРЫГ 14 САЯАР ТОРГООД СУЛЛАВ-

Өнгөрсөн есдүгээр сард албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр баривчлагдсан НЕПГ-ын прокурор асан Ш.Нямдорж хэргээ хүлээж, хохирлоо нөхөн төлснөөр хэргээ мөн л хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн.

Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн түүний хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгож хураав. Ингээд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноогоод шоронгоос тавьж явуулсан байдаг. Ийнхүү АТГ, Засгийн газрын авлигын эсрэг их тэмцлийн үр дүн нь ердөө энэ. Мөсөн уулын орой гэдэг шиг авсан нь нотлогдсон хахуулынхаа мөнгийг төлөөд, дээр нь 14-хөн саяар торгуулаад л дуусаа.

-АТҮТ-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Д.БАТБАЯР АВЛИГЫН ХЭРГЭЭРЭЭ ЗУРГААН САЯАР ТОРГУУЛЖ БАЙВ-

Үүнтэй яг адил хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээр шийдэж байлаа. АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр мөн л авлигын хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрсөн байдаг.

Тэрбээр, улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо тээврийн компанийн захирлуудаас удаа дараа хахууль авсан хэргээ ийн хялбархан шийдүүлсэн юм.

-БУСДААС ХАХУУЛЬ АВЧ АЖИЛД ОРУУЛДАГ ДАРГА 15 САЯАР ТОРГУУЛААД САЛАВ-

Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь саатуулж, баривчилсан байдаг. Улмаар 30 хоног цагдан хориод батлан даалтад гаргасан. Тэрбээр ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс нэг саяас дээш төгрөг авч, ажилд томилдог байсан хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл И.Орхон авлига авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг ёсоор болгожээ. Өөрөөр хэлбэл түүнийг торгоод, хэргийг нь хаав.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

-АЛБАН ТУШААЛ ДАМЖИЖ, “ТҮНТИЙСЭН” Х.ХАЯНХЯРВАА ХАХУУЛИЙН ХЭРГЭЭ ТОРГУУЛИАР АРГАЦААГААД АЛГА БОЛОХ НЬ-

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьж шалгаж эхлээд буй.

Тэгвэл Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргажээ. Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.

-ГАРШСАН АВЛИГАЧДАД БОЛОМЖ ОЛГОСОН ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛИЙГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ НЬ ЗҮЙТЭЙ-

Энэ мэт гаршсан авлигачид яаж ялаас мултрах аргаа маш сайн мэдэж, хуулийн цоорхой судалсан учраас улсаас ахиухан мөнгө идэж, хэн нэгнээс ахиухан авлига авч, насаараа идээд барахгүй хөрөнгө цуглуулчихаад дараа нь хэргээ дээрх аргаар шийдүүлээд алга болдог жишиг тогтох нь.

Авлигачдад тун чиг ээлтэй энэ хуулийн үйлчлэл цаашид үргэлжилсээр байх аваас Засгийн газар нь Авлигатай тэмцээд ямар ч нэмэргүй. Тиймээс бид энэ агуулгийг цаашид цувралаар хөндөж, уншигч та бүхэнд хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүүк
Хүүк
2021-11-19 08:13

Хаянхярваа ч яахав ажиллагаанд орчихсон хүн

Зочин
Зочин
2021-11-19 08:25

тэмүүжин �########�гийэ өөрсдийн хулгайчуудад зориулж хийсэн зүйлюдээ

иргэн
иргэн
2021-11-19 09:31

Дарга нар нь өөрсддөө хууль гаргаад л амархан ялаас чөлөөлөгдөх юм даа.Жирийн иргэдэд ийм боломж байна уу?

Зочин
Зочин
2021-11-19 09:42

Яадгий битгий атаарх

За
За
2021-11-19 09:46

Үүнийг л авилга мафийн сүлжээ гэж байгаа юм даа хулгайчдаа Оюун эрдэнээ юу бодож яая гэж бодон толгойгоо гашилгаж суунадаа сайдаа

Irgen
Irgen
2021-11-19 09:56

Za za ene zasgiin avilgatai temtsene geddg ch yostoi luuluu uym baina l daa. Harin ch avilgaavbal bur alban tushaal ahiulan devshuulj yramshuulaad demjeed baih shiv. Daanch temtseed baina gesen hernee usuud baigaa ni iim uchirtai baij. Huurhii ATG-iin murdun baitsaagh nart uramgui baigaa daa. Arai gej ileruulsen hergiig ni huchingui bolgood bur tom darga bolgood baihad. Ene avilgach nar deed shatnii darga nartaigaa olzoo huvaadag baih aa er ni. Tegeed l zugeer bur alban tushaalaar shagnuulaad l daraagiin avilgaa avaad l

Зочин
Зочин
2021-11-19 10:17

Хаянхярвааг гоё ажиллагаа явуулсан шүү ккк

Үнэнбат
Үнэнбат
2021-11-19 10:18

Батзориг сайд байхдаа бас л дураараа загинаж л байсан хүн ш дээ хийж болох бүгдийг л хийсэн

ЦОгтоо
ЦОгтоо
2021-11-19 10:19

Хээл хахуул авсан авилга өгсөн авсан гээд л дийлдэхгүй вм даа

Зочин
Зочин
2021-11-19 11:47

Хятад улс авлигчин �########�куудыг буудаж �##�даг гэсэн. Тийм ч учраас сайхан хөгжиж бна даа. Ядуу хүмүүсээ байртай болгож, дундаж давхаргад олон айл орж бна шдээ. Манайх авлигчидад маш хатуу хариуцлага тооцдог болохгүй бол ,бахь байдгаараа л бна. Гэхдээ хогийн луйварчин худ�##�ч ждүчин офшорчин МАН байгаа цагт хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ.

Зочин
Зочин
2021-11-19 11:52

АТҮТ-н хэлтсийн дарга асан Батбаяр одоо Төмөр замд бас л дарга хийж байгаа. Үнэхээр тоглож чадах юи даа.

zochin
zochin
2021-11-19 12:04

avilgalin hergee argalsan zondoo hun bgoo

Зочин
Зочин
2021-11-19 12:08

Гол МАФ-н эзэн авилгач газрын наймаачин М.Энхболд �##�га бна яасан бэ?

зочин
зочин
2021-11-20 08:06

төрийн хулгайг шагнаад бнаа янз нь

Зочин
Зочин
2021-11-30 19:20

yavuulsan humuus ni ymar shig avdag bol.ted hen be hen tedend ingeh bolomj olgov...

Холбоотой мэдээ

Back to top button