Нийгмийн

ХӨСҮТ-д үүрлэсэн авлигын сүлжээний хоёр ч “ТОЛГОЙЛОГЧ”-ийг торгоод суллалаа

Өнгөрсөн наймдугаар сард ХӨСҮТ-ийн хоёр албан тушаалтныг долоо хоногийн хугацаатай АТГ-аас баривчилж, шалгаж эхэлсэн талаар бид мэдээлж байв.

Тэдний нэг болох ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхон хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлснээр 15 саяар торгуулаад энэ хэргийг хаасан талаар бид мэдээлсэн.
Түүний хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эмч, сувилагчыг ажилд оруулах нэрээр авилга, хээл хахууль авдаг байсан нь илэрсэн. Тодруулбал, түүнд хахууль өгсөн 12 хүний хамт шалгуулж эхэлсэн юм.

Улмаар И.Орхон нарын 13 шүүгдэгч хэргээ хялбаршуулж шийдүүлснээр И.Орхоны нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 15 сая, Н.Нарангэрэлийн уг эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая, Б.Алтансувдын төрд ажиллах эрхийг хоёр жил зургаан сар хасаж, Улаанбаатар хотоос гадагш зорчих эрхийг нэг жил хассан. Харин бусад 10 хүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, Улаанбаатараас гадагш зорчих эрхийг нь зургаан сар хязгаарласан юм.

-С.ЭНХЗАЯАГ 5.6 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ-

Тэгвэл өөр нэг авлигын хэрэгт холбогдсон ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа мөн л авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна.
Түүний хувьд ковидын үед лабораторийн хэрэгслийн худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгж, компаниудад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Мөн компаниудын захирлуудтай нь тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр худалдан авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэл шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Тэгвэл түүний хүсэлтийг прокурор хүлээн авч, энэ сарын 12-нд шүүхэд шилжүүлснээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-нд С.Энхзаяа болон түүнд хахууль өгөгч Г.Сүхчулуун нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Ингээд С.Энхзаяаг 5.6 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан. Мөн Г.Сүхчулууныг 4 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хассан байна.

Ийнхүү АТГ-аас ХӨСҮТ-д үүрлэсэн авлигын хоёр ч сүлжээний толгойлогчийг олж илрүүлсэн ч хуулийн завхралаас болж тэд ялгүй, хахуульд авсан мөнгөөрөө торгуулаад л өнгөрлөө. Цаашид ч авлигын хэрэгтнүүд толгой дарааллан хэргээ мултарсаар байх нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

awilga awsan darga nart tusgai huuli baidag ymuu hylbarjuulsan baidlaar geed teguul hahuul hantal awj baigaad l hypbarjuulaad baih biz de darga nariin henj hahuul awhaad aihgui ym bn

иргэн
иргэн

ХӨСҮТ-ийнхэн бас Хаянхарваа нарын энэ жишиг авилгалыг улам бүр өөгшүүлж байгаа юм биш гэжүүв Арай хэтэрч байна аа Оюун-Эрдпэнэ сайд юу бодож байна вэ.

Дел
Дел

хөсүт ийн эмнэлэгт ганцхан илэрсэн энэ бусад улсын эмнэлэгт байдаг жишиг болсон шүү дээ гэхдээ ийм хөнгөн ял өгдөг нь бусдын өөгшүүлэх боломж олгож байна.

Холбоотой мэдээ

Back to top button