
ХБНГУ-д шинэ эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ өндөрлөв. Канцлер асан Ангела Меркелийн оронд Сангийн сайд Олаф Шольц Гтус улсын шинэ Канцлераар томилогдох төлөвтэй байна.
Энэ өдрүүдэд намууд хоёр сарын хэлэлцээрийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болж байгаа юм. Тиймээс эцсийн хараахан гараагүй гэсэн үг.
“DPA” агентлагийн мэдээлснээр намууд буюу Олаф Шольц тэргүүтэй Германы Социал Демократ Нам, Ногоон Нам, Чөлөөт Ардчилсан Намууд сайд нарын багцын талаар тохиролцоонд хүрсэн аж. Тиймээс, Германы Социал Демократ Нам Олаф Шольцоос гадна зургаан албан тушаалыг авах ёстой юм. Мөн таван суудлыг нь Ногоон Нам, дөрвийг нь Чөлөөт Ардчилсан Нам авна.
Өмнө нь, Германы хэвлэлүүд эх сурвалжийн мэдээллээс иш татан Гадаад Хэргийн сайдын албан тушаалд Ногоон Намын дарга тэргүүн Анналена Бербок очино гэж мэдээлж байсан. Анналена Бербок бол Германы анхны эмэгтэй Гадаад Хэргийн сайд болох боломжтой. Гадаад Хэргийн сайдын албан тушаалд нэр дэвшигч нь “Хойд урсгал-2” төслийг эсэргүүцэж, БНХАУ-ыг хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж шүүмжилсэн талаар “Блүүмберг” агегтлаг мэдээлсэн.
Ингээд Ангела Меркелийн дараах ХБНГУ-ын шинэ Канцлер чухам хэн болж, Европын Холбооны болоод дэлхийн улс төрийн тавцанд ямар ямар үзэл баримтлал, бодлогоор “тоглолт хийх” бол гэдгийг ажиглах л үлдлээ.
(Эх сурвалж: DW)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.