УЛС ТӨР

УБТЗ-ын Монголын талын хувь хэмжээг 83 тэрбумаар нэмэгдүүллээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлав. 

Уг тогтоолын төсөлд: 

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.673.494.098 (наян гурван тэрбум зургаан зуун далан гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга ерэн найм) төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй.
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай гэж заажээ. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button