Нийгмийн

Д.Одхүү: Эгийн голын УЦС-ын төсөлд манаачаар ч болов ажиллуулаач гээд таван жил боллоо

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко Байгаль нуурт цутгадаг гол мөрөн дээр Эгийн голын усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУ сөрөг байр суурьтай байгааг илэрхийлээд буцсан. Тиймээс 30-аад жил царцсан эл цахилгаан станцын асуудал ингээд дахиад зогсох уу, энэ төслийн ажил ахихад юу саад болоод буй талаар өдгөөгөөс таван жилийн өмнө Эгийн голын УЦС төслийг удирдаж байсан Д.Одхүүтэй ярилцлаа. Тэрбээр уулын инженер-геофизик мэргэжилтэй бөгөөд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Эгийн голын УЦС-ын төслийн асуудлаар хүчтэй дуугарч, байр сууриа илэрхийлдэг хүмүүсийн нэг билээ.

-МОНГОЛЧУУД УЦС БАРИХДАА ХӨРШӨӨСӨӨ АСУУЖ, ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ-

-ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко айлчлах үеэрээ Эгийн голын УЦС барих асуудалд сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлчихлээ. Ингэхээр энэ төслийн хувь заяа хэрхэнэ гэсэн үг вэ?

-ОХУ-ын талаас Эгийн голын УЦС-ыг бариулахгүй гэж татгалзсан асуудал огт яриагүй. Хэрвээ Эгийн голын УЦС-ыг барихгүй байвал бид эрчим хүчний дутагдлыг нь нөхөж өгч болох юм гэсэн хандлагатай ярьсан. Ер нь бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монголчууд өөрсдөө УЦС-аа барих асуудалд хэн нэгнээс, ялангуяа хойд хөршөөс асуугаад, тэднээс зөвшөөрөл авах асуудал биш шүү дээ.

-Тэгэхээр ОХУ-ын тал саналаа л хэлэхээс биш УЦС барих эсэх, зөвшөөрөл өгөх асуудал байхгүй гэж ойлгох уу?

-Монгол, ОХУ-ын хооронд хилийн усны хэлэлцээр гэж байдаг.  Тус хэлэлцээрийн дагуу хил дамнан урсаж байгаа голууд дээр ямар нэг усны байгууламж барьвал мэдээллээ солилцоно гэсэн ганц л заалт байдаг. Тиймээс мэдээлэл солилцохоос өөрөөр асуух, зөвшөөрөл авах зүйл байхгүй. Эрхзүйн үндэслэл байхгүй. Эгийн голын УЦС-ыг эхлүүлж байгаад зогсоосон шалтгаан нь Хятадын санхүүжилтээр эхлүүлэх гэж байсан учраас хятадууд манайхыг ОХУ-ын талтай учраа ол гэсэн юм  билээ.  Тиймээс л зогсоочихсон юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ.

-Ер нь ОХУ Монгол Улсыг эрчим хүчний хараат чигээр нь байлгах сонирхолтой байдаг юм биш биз?

-Шууд тэгж дүгнэж бас болохгүй. Шинжээч, тоймчдын хэлэх үг. Над шиг улсууд шууд тэгж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ Монгол Улс ОХУ-аас эрчим хүчээ импортоор авдаг учраас эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдалтай байгаа нь үнэн. Тиймээс хөрш улсын эрчим хүчний бодлоготой холбоотой асуудлаар хамаагүй дуугарч болохгүй гэсэн шахалтыг байнга үүрч явдаг юм шиг санагддаг.  Яалт ч үгүй биз. Манай Эгийн голын УЦС ОХУ-ын УЦС-уудтай харьцуулахад жижигхэн шүү дээ. 300 гаруйхан мегаватт. Нэг ийм станц барьсанаар ОХУ-аас импортолдог эрчим хүчний асуудлаа бүрэн шийдчихгүй. Импортын эрчим хүчээ авдгаараа л авна. Хараат байдал нь багасна л гэсэн үг. Бүрэн хараат бус болъё гэвэл эрчим хүчний эх үүсвэрийг олноор барьж байж шийдэлд хүрнэ.

-Өнгөрсөн 2020 онд Монгол Улс ОХУ-аас 64 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч импортолсон байна. Эгийн голын УЦС баригдвал энэ зарлага хэр хэмжээгээр багасах юм бэ?

-Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төвийн эрчим хүчний 30 шахуу, нийт эрчим хүчний 20 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүч болно гэсэн үг. Төслийн багийн тооцооллоор 5.6 тэрбум куб метр цэвэр усны нөөц, хэмжээгээр нь тооцвол 154 км талбай буюу Тэрхийн цагаан нуураас хоёр дахин том нуур үүсэх тооцоололтой. Эрчим хүч импортын тоон мэдээлэл их олон тооцоолол, томъёолол дамжиж байж гарч ирдэг. Ашиглалтад орсон нөхцөлд хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх, хэдий хэр хөрөнгө мөнгө хэмнэж болохыг нарийн тооцооллоор л гаргана.

-МАНАЙ БАГИЙНХНЫГ ХАЛЖ, ТАРААГААД ТАВАН ЖИЛ БОЛСОН Ч ТӨСЛИЙГ ОГТ УРАГШЛУУЛСАНГҮЙ-

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ төслийг хөдөлгөхийн тулд яаж, ямар бодлого барьж ажиллах ёстой гэж та үзэж байна?

-Эгийн голын УЦС-ын төслийн багт орж ажиллаж байсан би болон манай багийнхныг халснаас хойш таван жилийн хугацаа өнгөрчихлөө. Зургаа дахь жил рүүгээ орж байна. Энэ хугацаанд Засгийн газрууд энэ төслийг эхлүүлэх талаар бодитой арга хэмжээ аваагүй. Одоо бүр царцаад, тооцоолол, мэдээлэл нь хуучраад, хүмүүс нь тарж яваад ямар ч идэвхигүй болчихсон. Засгийн газруудын мөрийн хөтөлбөр бүрт тавьдаг, амны уншлага шиг зүйл болчихсон. Бодитой алхам хийгдээгүйд харамсаж байна. Энэ төслийн ач холбогдол  жилээс жилд улам бүр нэмэгдэж байна. Тиймээс энэ асуудалд намчирхаж хандахгүйгээр мэргэжлийн хүмүүсээ нийлүүлээд баг болговол төслийг урагшлуулах бүрэн боломж байна шүү дээ. Зөвхөн хоёр хөршөө харахгүйгээр өөр арга замаар ч төслийг хэрэгжүүлж болно. Хөршүүдээс асуухгүй хийж болно. Үүнд Засгийн газрын чармайлт, төслийг эхлүүлье гэсэн сэтгэл хэрэгтэй. Тэр нь л дутагдаад байна.

-Хөршүүдээс хамааралгүйгээр, асуухгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэлээ шүү дээ. Хэрхэх вэ?

-Хоёр хөршөөс гадна өчнөөн олон улс байна шүү дээ. Монгол Улсыг ойлгож, дэмждэг. Эрчим хүний хөрөнгө оруулалт бол маш их ашигтай. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Этиоп гээд Азийн жижиг улс Египет болон хөрш улсуудын нөлөөлөл, эсэргүүцлийг даван туулаад дотооддоо таван тэрбум доллар босгоод Агуу их сэргэн мандалтын далан гээд өнгөрсөн жил босгочихлоо. Иргэний дайнтай, Африкийн Этиоп улс өөрсдөө эрчим хүчээ босгоод байхад Ардчиллын өлгий болсон Монгол Улс чадахгүй байна гэж бодохгүй байна.

-Таныг хэрвээ энэ төслийн багт дахин ажиллаач гэвэл ажиллах уу?

-Намайг манаачаар байсан ч  хамаагүй аваад ажиллаач гэж хэлээд таван жил өнгөрч байна шүү дээ. Дуудах нь бүү хэл асуух ч үгүй байгаа юм чинь. Хамгийн сайн зөвлөх инженерүүдийг цуглуулсан, ямар ч улс төржилтгүй мэргэжлийн баг ажиллаж байсныг тараагаад хаясан. Тарааж болно оо. Дахиад илүү сайн баг бүрдүүлээд ажиллах ёстой байтал юу ч хийсэнгүй.

-30-аад жил гацсан шалтгаанууд юунаас болсон байдаг юм бэ?

-Янз бүрийн л шалтгаанууд байдаг юм билээ. Нөхцөл байдлуудыг нь би мэднэ. Гэхдээ би ярих дургүй. Яагаад гэвэл өнгөрсөн  түүхийг ухаад ямар ч хэрэггүй. Сурах ёстойгоо сурахаас биш урагшаа явахад нэмэр болохгүй. Уг нь бол сургамжаа авчихсан л гэж ойлгодог. Урагшаа хараад  л ажиллах ёстой. Нам гэж ялгахгүйгээр мэргэжлийн хүмүүсээ гээд дуудах юм бол давхиад л очно. Нэмэрлэж болох бүх зүйлээ нэмэрлээд явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-30 08:50

Монгол дахь Хятадууд болох Увсчууд Монгол Улсыг маань өрөнд бариулж өтөнд идүүлэх гээд жижүүр ч болтугай хийх гэх юмдаа. Ямар ч итгэл үнэмшилгүй шун�##� нь арай юмдаа

Эг
Эг
2021-11-30 09:08

Төслийн багийн зарцуулсан мөнгийг ш�##�гах ёстой доо. Үр дүнгүй Тэрбум2

Зочин
Зочин
2021-11-30 09:12

чи ха�##�га цонхоо эвдээд явж дл�##�араа эх а үсэггүй байж хүцаа

Зочин
Зочин
2021-11-30 09:12

Тэнэг минь үнэн зүйл ярьсан байна .МОНГОЛ УЛС хөгжье гэвэл УЦС олноор барих хэрэгтэй.ОРОСоос 1квт 280 төгрөгөөр авч байна.өөрсдийн нүүрсний ЦСаас 150 төгрөгөөр нийлүүлж байна УЦС барьчихв�##� 1квт 30 төгрөгөөр гаргадаг бөгөөд усны хэрэглээгүй зөвхөн усны урсг�##�ын хүчээр ажилладаг юм аа.Одхүү Монголын хөгжилийн төлөө шун�##�гүйгээр манаачийг нь ч хийж байгаад ажлыг нь урагш явуулъя гэж байхад шун�##� энэ тэр гэж хараах хэрэггүй .Чам шиг м�##�аас болж монгол хөгжихгүй байгаа юм.

Зочин
Зочин
2021-11-30 10:29

Ийм чаддаг мэддэг хийе гэсэн хүмүүс баг хамт олоноо дэмжээд хөгжүүлэлт хиймээр юм. Хийнэ гэсэн нэрэн доор чаддаг хүмүүсийн явуулаад төсвийн мөнгө идэцгээгээд байх юм.

Зочин
Зочин
2021-11-30 10:41

Ийм мэдлэгтэй мундаг чаддаг хүндээ зайгаа тавьж өгөөд ажлын хийлгэмээр юм.

Зочин
Зочин
2021-11-30 10:42

Улс эх орны хөгжилд ерөөсөө санаа зовохгүй худлаа баахан ш�##�таг хэлж хойш суугаад төсвийн мөнгө идэцгээгээд. Ийм мундаг хийдэг чаддаг хүмүүсээрээ ажлын хийлгэмээр юм.

Зочин
Зочин
2021-11-30 10:44

зөв явуул зөөлөн хатуу явуул хатуу хорвоо шдээ. Төсвийн мөнгөнөөс идэж дууссан бол одоо хийдэг багт нь ажлаа хүлээлгэн өгмөөр юм. уг нь энэ өтөсөл хэрэгжээд бодит болоод ирвэл их л үр өгөөжтэй төсөл юм шиг байгаан.

Холбоотой мэдээ

Back to top button