Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймгийн хэрлэн суманд сурагч охид архи ууж, бичлэг хийснийг тогтоожээ

Цахим орчинд дунд ангийн эмэгтэй хүүхдүүд архи ууж байгаа тухай бичлэг нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Ингэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 6 дугаар ангийн 5 сурагч нэгнийдээ хамт байх үедээ гэрийн гал тогооны өрөөнд байсан 0.75 гр-ын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогдсон.

Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээн, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 54 минутанд “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авсан.

Цаашид хүүхдүүдийг сургууль завсардах, үе тэнгийн дарамт шахалтад орох, сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл байгааг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшид анхааруулж, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, хамтарсан багаар ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галаа
Галаа
2021-12-03 18:45

Манай цагдаа ямар мундаг юм их сайн ажиллаж байна шагнах хэрэгтэй шүү

Ахмад настан
Ахмад настан
2021-12-04 01:01

Нөгөө эрх чөлөө хүүхдийн эрх гэж орилоод өөрсдөө ухамсраа уландаа гишгэж яваагийн чинь гор энэдээ. Ийм з�##�гамж үетэй жаргаанаа та нар

монгол
монгол
2021-12-04 02:04

Unen.Tuilshragchid.

Монгол иргэн
Монгол иргэн
2021-12-05 13:16

Монголын тагнуул, цагдаа иймэрхүү ажиллаад байв�##� маш сайн байна. Цагдаагийн илрүүлсэн ажилтнуудад амжилт хүсье.

Зочин
Зочин
2021-12-05 17:02

Хүүхдийн эрх чөлөө гэлээ гэж буруутгаад байгаа ахмадууд, аав ээж, ах эгч нар өөрсдөө хүүхэд насандаа хатсан яблока ,хар чавгаар исгэсэн бараашиг ууж үзээд аүүхэд насныхаа сониуч занг гаргаж л байсан ш дээ. Томчууд яагаад ийм ундаанд дуртай байдаг юм бол гэж сонирхдог ,гайхдаг ,асуудаг л нас нь блхр ийм үйлдэл гаргасан бна .Өөрсдийгөө бас энэ сурга�##� айлддаг, шаарддаг шигээ өөрчлөөч .Гээд биччихээр сүрэглээд дайрах байх даа ккк

Зочин
Зочин
2021-12-05 23:09

Ил байгааг нь барьдаг л юм байж Д�##�д уусныг нь олсон цагдааг л шагнамаар Хотынхон архи ууж элийрч биеэ үнэлдэг байсан бол одоо хөдөөд хүүхэд том хүн дарга цэрэг гэлтгүй л архи ууж биеэ үнэлж эцэг шигээ эх шигээ хүнтэй яв�##�даж элийрцгээдэг болж Монголчуудын доодох нь дээдхээ захирдаг болж дээ Ялзарч бнаш

Зочин
Зочин
2021-12-05 23:18

Охин шигээ хүү шигээ эцэг шигээ эх шигээ хүнтэй �##########�раад айл гэрийн амьдр�##� сүйрүүлээд хүүхдийн нулимс дусаад эрх зөрчөөд байгаа хүмүүст хатуу арга хэмжээ аваа Их хурлын гишүү Дэмбэрэл Энхтүвшин хоёроос л эхлэлтэй З�##�уухан байж хөгшидтэй ява�##� бга нөхдүүдийн з�##�уухныг нь хүүхдүүд нь жоохон хашраах хэрэгтэй шүү Айлд ороод аав охин хоёр уу эхнэр нөхөр хоёр уу ээж хүү хоёр уу эхнэр нөхөр хоёр уу ялгагдахаа байжээ Феод�##�измын үед л ийм �######� толгой мэдэгдэхгүй болж байсан Хэд хэдэн эхнэртэй.

Холбоотой мэдээ

Back to top button