ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэг улсад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 6-нд Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийнэ. Энэ талаар Кремлийн албан ёсны вэб хуудсанд мэдээлжээ.

Уулзалтын үеэр хоёр орны тэргүүнүүд “Хоёр улсын онцгой давуу эрх бүхий стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх” асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн таамаг байна. Түүнчлэн Путин, Моди нар олон улсын чанартай асуудлыг хэлэлцэх ба онцгойлон “Их-20” /G20/, БРИКС, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар хэлэлцэх аж.

Владимир Путины өнөөдөр Энэтхэг улсад хийх айлчлалын тов арваннэгдүгээр сарын 26-нд тодорхой болсон байсан. Үүнээс өмнө нь, Ерөнхийлөгч Владимир Путин 2021.11.30-нд Вьетнамын удирдагч Нгуен Суан Фуктай хэлэлцээ хийсэн.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button