Нийгмийн

ТОДРУУЛГА: Бөхчүүд хүлээн зөвшөөрч, баталсан дүрмийн дагуу Э.Оюунболд нарын эрхийг хассан

МҮБХ-ноос Улсын арслан Э.Оюунболд нарын бөхчүүдийн барилдах эрхийг хассан талаар бид мэдээлсэн. Тодруулбал өнгөрсөн зун МҮБХ-ноос Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвөгт үлдсэн бөхчүүдээс Э.Оюунболд тэргүүтэй дөрвөн бөхөөс допинг илэрсэн учир ийн хасчээ.

Тэдний барилдах эрхийг ийнхүү хассан нь олон нийтийн шүүмжлэл хүлээв. Учир нь Н.Батсуурь нарын бөхчүүдэд адилхан хариуцлага хүлээлгэ, арай л хатуу хариуцлага байна гэх мэт сөрөг комментууд МҮБХ-руу чиглэж байна.

Тэгвэл эл шийдвэрийн талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.

-Баяр наадмын тухай хуулиараа бөхчүүдийн эрх хасах асуудлыг шийддэггүй юм уу. Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд ийм хатуу заалт байхгүй шүү дээ?

-МҮБХ-ны Цэцдийн зөвлөл өнгөрсөн хавар тавдугаар сард хуралдсан. Хуралд оролцсон бөхчүүд өөрсдөө допингийн асуудалд хатуу хариуцлага хүлээлгэх ёстой гэсний дагуу хатуу заалт бүхий барилдааны дүрмийг баталж гаргасан. Энэ дүрмийн дагуу дээрх бөхчүүдийн эрхийг хассан гэж ойлгож болно.

-Тэгвэл өмнөх жилүүдэд допинг илэрсэн бусад бөхчүүдэд адилхан хариуцлага оноох ёстой биш үү?

-Н.Батсуурь, Р.Пүрэвдагва гэх мэт допинг хэрэглэсэн бөхчүүдэд яагаад адилхан хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ гэх шүүмжлэл гарч байх шиг байна. Тэгвэл Э.Оюунболд нарын барилдсан өнгөрсөн зуны 512 бөхийн бариллдаан бол баяр наадмын барилдаан биш байсан. МҮБХ-ноос зохион байгуулсан барилдаан учраас Цэцдийн зөвлөлөөс баталсан дүрмийнхээ дагуу хариуцлага тооцно. Баяр наадмын барилдаан байсан бол МҮБХ-нд хамаагүй. Баяр наадам зохион байгуулах бөхийн салбар хорооноос Баяр наадмын хуулийн дагуу хариуцлага оноох ёстой байсан. Тиймээс өмнөх наадмаар допинг хэрэглэсэн Н.Батсуурь нарын бөхчүүдийн асуудал Баяр наадмын тухай хуулиараа шийдэгдсэн байх.

-Э.Оюунболдын кариерыг дуусгалаа гэж их шүүмжилж байна?

-Э.Оюунболд гэдэг хүнийг боож, шахсан зүйл огт биш юм. Харин бөхчүүд өөрсдөө саналаа өгч батлуулсан барилдааны дүрмийн дагуу гарсан шийдвэр. Энэ дүрэмд давтан допинг хэрэглэсэн бол барилдах эрхийг нь найман жил хасна гэж зааж өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зрчин
Зрчин
2021-12-07 15:06

Арай ч дэндүү байна. Бөхийн хрлбооны солиорол. Олимпид хүртэл допинг хэрэглэсэн гээд 2 жил байхад. Энэ тэнэг бөхийн холбооныхон монгол бөхийг дуусгахөар шийджээ

Зочин
Зочин
2021-12-07 15:08

одоо яая гэхэв өөрийнхөө буруугаас болж ийм байд�##�д орсон хүнд хэндээ гомдхов

Зрчин
Зрчин
2021-12-07 15:08

Арай ч дэндүү байна. Бөхийн хрлбооны солиорол. Олимпид хүртэл допинг хэрэглэсэн гээд 2 жил байхад. Энэ тэнэг бөхийн холбооныхон монгол бөхийг дуусгахөар шийджээ. Ядаж хүн чанар байдаг байгаа даа

Зочин
Зочин
2021-12-07 15:19
Reply to  Зрчин

Arai denduu shidveruu ugui yu

Зочин
Зочин
2021-12-07 15:17

энэ хүн чанар яриад байгаа хүмүүс шудрага байд�##� гэдгийг мэддэггүй юмуу. бусдын боломжийн хулгайлсан хүнд яахаараа хүн чанар гаргадаг юм

Uzegch
Uzegch
2021-12-07 18:54

Barildah erhiig hashah ni hunii erhiig Hassan asuudal bolno baih aaHEUK ugee Heleh biz Minii bodohod Ulsiin bayar naadam bolon MUB holboonoos zohion baiguulsan barildaand oroltsoh erhiig hash ni zuitei bolov uu ? Ali neg Uls eeriinhee neriin umnees Sumogiin delhiin avragad oroltsuulaad medalist avaad doping ilrehgui bol yaah bilee Tend chino shinjilgeenii hariu shuud garna Manaihshig gadagsh yavuulaad yuu bolohiig huleehgui Tsetsentsengel belt gel hangagchhaar unrivaled "barildaj" bolohgui yuu?

Баяраа
Баяраа
2021-12-07 22:02

Хуулиас давсан журамтай төрийн бус байгууллага гэж байх уу. Наадмаар допинг хэрэглэвэл бага ял авдаг хуультай болоод байна гэж ойлгох уу?Хэдхэн бөх нийлээд хүний эрхийг харгис бүдүүлгээр зөрчсөн журам гаргаад Монголын ард түмэнд тайлбарлаад байгаа нь сонин.Яагаад ялгавартай хандав.Давтан гэж үзвэл түрүүчийн асууд�##� нь МҮБХолбоонд хамаар�##�гүй асууд�##� биш үү.Журам батлагдсанаас хойш гэвэл бусад 4 бөхөөс яагаад 2 дахин хүнд ял оноов. ЯАГААД ЯАГААД ЯАГААД. Шинжилгээ өгсөн процес ч журмын дагуу мөн үү.Логикоор бодоход допинг хэрэглээд өөрөө мэдсээр байж Со-ийн хүсэлтээр очиж шинжилгээ өгөх хүн байх уу.Сэжигтэй асуудлаар хүний эрхэнд журам баримтлан х�##�даж болох уу

Зочин
Зочин
2021-12-08 09:45

Оюунболд гэж нэг өөхөн өнхрүүш одоо больчихооч..Өөрийнхөө буруу зөвийн т�##�аар, л ярина биз дээ..Тэнд ч нэг хүнтэй барьцсан,энд ч нэгэнтэй хэрэлдсэн ямар гээчийн эр хүний жудаггүй хог вэ.Ер нь бол допинг санаатайгаар хэрэглэдэг гэдэг нь тогтчихсон шүү дээ..Тэр багшдаа бичиж байсан мессеж нь гарч л байсан биз дээ."багшаа үүнийг хэрэглэвэл бараг нисдэг гэнээ " гэсэн үгтэй юм бичиж байсан нь илэрсэн биз дээ.Их тарг�##�ж,өөхөн таргаа допингоор дэмжээд бусдыг хохироож ашиг,нэр олоод байх арга чинь бүтэхгүй байна шүү дээ.Бат-Эрдэнэ гуайн барилдаж байсан 80-90-ээд оноос цаг өөр болсон шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button