Нийгмийн

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ: Хууль бусаар олсон орлогоо эхнэр, хүүхэддээ шилжүүлсэн ч илэрч, тэднийг ЯЛЛАНА

Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг анх 2012 оны Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлд “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлэг Авлигын гэмт хэрэг бүлгийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг хэмээн хуульчилсан.

-ДОНДОГ ГЭГЧ СҮРЭНД БАЙРАА ШИЛЖҮҮЛСНЭЭР ЯЛ ЗАВШДАГ БАЙВ-

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг илрүүлэх, тухайн этгээдэд ял онооход Эрүүгийн хуулийн зүйл заалт нь жулдаж байгаа талаар албаныхан ярьдаг. Хуулийн цоорхойг ашиглаж авлигачид хууль бусаар олсон хөрөнгө орлогоо сарниулах, бусдын нэр дээр шилжүүлэх гэх мэт хийдэл их гарч буйг ч хэлдэг.

Тодруулбал, саяхан АТГ-ын дарга З.Дашдаваа хэлэхдээ “Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг араас эрчимтэй хөөцөлдөж байна. Гэхдээ энэ төрлийн хэргийг шалгахад нэг хүндрэлтэй асуудал байдаг. Жишээ нь Дондог гэх хүний байр Сүрэн гэдэг хүний нэр дээр байдаг. Тиймээс ашиг бүртгэгч гэх асуудлыг яримаар юм билээ. Бусад орнуудад байдаг. Тиймээс тухайн эзэмшиж байгаа хүнийг нь ашиг бүртгэгч гэдгээр эрүүгийн хариуцлагад татаад явах хууль эрхзүйн гаргалгаа бололцоо байдаг юм билээ” хэмээн ярьж байв.

-ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР ХӨРӨНГӨӨ БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН Ч ОЛЖ, ИЛРҮҮЛНЭ-

Тэгвэл З.Дашдаваа даргын хэлсэнчлэн ашиг бүртгэгч гэх энэ агуулгыг Эрүүгийн хуульд нэмж тусгах болсон талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Тодруулж хэлбэл, Дондог гэж албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлэхдээ машингүй, байргүй хэмээн мэдүүлэг. Гэтэл эхнэр, хүүхдийнх нь, хамаарал бүхий этгээдийнх нь нэр дээр хэдэн машин, хэдэн байр бүртгэлтэй байж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхой, хийдлийг ашиглаж хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд тэр орлогоо бусдын нэр дээр бүртгүүлдэг, шилжүүлдэг байдал хавтгайрсан. Тиймээс ч АТГ ажлаа хийхэд хүндрэл учирч байсан юм.

Тэгвэл шинэ оны эхээр ХЗДХ-ийн яамнаас Эрүүгийн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэргийн хамрах субьектыг өргөжүүлэх гэж байна.

Тэгэхээр энэ заалт зөвхөн төрийн албан хаагчдад хамаатай асуудал биш болно. Хуулийн санкцийг өргөжүүлснээр бүх иргэн өөрийнхөө хөрөнгийг тайлбарлах үүрэгтэй. Хөрөнгөө шударгаар олж авсан уу, татвар төлсөн үү гэдэг үүрэг хариуцлагыг бүх иргэд хүлээдэг болно. Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн субьектийг өргөжүүлснээр хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд хамаарал бүхий этгээдүүддээ хөрөнгөө шилжүүлдэг асуудлыг илрүүлж, хариуцлага хүлээлгэх нөхцөл бололцоо бүрдэнэ гэсэн үг юм.

-ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛЭЭС ЖИЛД ӨССӨӨР БАЙНА-

АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж, шийдсэн хэргүүд:  

-2013 онд 1,

-2014 онд 2,

-2015 онд 7

-2016 онд 4

-2017 онд 30

-2018 онд 25

-2019 онд 40

-2020 онд 41 хэргийг шүүхээр шийдсэн байна.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-17 08:41

АТГ сайн ажиллаж байгаа. Жилээс жилд сайжирч байгаа нь харагддаг. Эрх мэдэл өндөр авилгачидтай тэмцэнэ гэдэг үнэндээ маш том эр зориг шаардсан ажил. Амжилт!

Зочин
Зочин
2021-12-18 04:18
Reply to  Зочин

Хахахаха ямар хурган комиссар нь бичээ вээ, хахааха комиссарууд айн ямар 37 он бишдээ

Иргэн
Иргэн
2021-12-17 09:15

Сү.Батболдыг хариуцлагад татаж чадв�##� эр зоригтоы гэе.

zochin
zochin
2021-12-17 13:25

S.Batboldiig schalgaj chorioochee

Зочин
Зочин
2021-12-17 13:29

Тооноос илүү чанар чух�##�. Жинхэнэ томуудыгаа яаж ч чадахгүй жижигхэн хэдэн хурган дарга нараар тоогоо нэмэх хэрэггүй

иргэн
иргэн
2021-12-17 20:09

тэгээд Яагаад одоо болтол Элбэгдорж, СүБатболд нарыг Ш�##�гаж Шүүхэд шилжүүлэхгүй байгаа юм вэ. тэгээд ч Авилга �##�бан туша�##�ын хэрэгт өгч байгаа Ял дэндүү хөнгөн байна шүү дээ_

Зочин
Зочин
2021-12-18 04:11

Зааа битгий ш а а гаад байгаарай гөлөгнүүдээ, эхлээд тэр томчуудаа яллаад сур янканууаа, чаддын брл тэр андл�##�ын хөшөөн дээр явагдсан ард түмний нүдэн дээр явагдсан авилг�##�аа эхлээд шийд, чадахгүй биз дээ чацагануудаа

Холбоотой мэдээ

Back to top button