Хилс хэрэгт гүтгэсэн гэх Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын долоон хүн ЯЛЛУУЛАХ болсон холбоо, сүлжээ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэрэг хэдэн жил үргэлжилж, шүүх хурал 20 гаруй удаа хойшилсны эцэст шийдвэрээ гаргасан. Тодруулбал, тэдний долоог нь гэм буруутай гэж үзэж ял оноов. Харин үлдсэн дөрвөн хүнийг энэ хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан юм. Гэвч олон нийт эдгээр хүмүүсийг гэм буруугүй байсан гэж сошиалаар давалгаалж, улсын баатраа хорилоо хэмээцгээж буй юм. Тэр ч бүү хэл хэргийн оролцогч, торгуулийн ял хүлээсэн Б.Чулуудай "Би болоод миний эцэг ямар ч гэм буруугүй” хэмээн итгэл төгс хэлээд зогсож байсан юм. Тиймээс энэ удаад Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын долоон хүн яг ямар хэрэг үйлдэж, яллуулсан талаар тодорхой мэдээлэл хүргэж байна.
-Э.БАТ-ҮҮЛ ТӨСВИЙН МӨНГӨ АШИГЛАЖ, ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН-
Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгасан билээ.
Тодруулбал, Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа ТОСК-ийн захирал А.Гантулгад нөлөөлж, “Буянт-Ухаа-2” орон сууцын хорооллыг барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банкны 35.5 сая ам.долларын зээлээс “Бэрэн групп” ХХК-ийн ХААН банкны данс руу 2015 оны наймдугаар сарын 27-нд таван тэрбум, есдүгээр сарын 11-нд эл компанийн “Голомт” банкны данс руу дөрвөн тэрбум төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлжээ. Улмаар ус мөнгөнөөс Б.Чулуудайн “Гранд лайн” компани руу 2015.08.28-нд хоёр тэрбум, есдүгээр сард 3.5 тэрбумын шилжүүлсэн байдаг аж.
Түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, нээлттэй хорих ангид дөрвөн жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
-Б.ЧУЛУУДАЙН КОМПАНИ Э.БАТ-ҮҮЛИЙН НӨЛӨӨГӨӨР ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ШАЛГАРСАН Ч НЭГ Ч БАРИЛГА БАРИАГҮЙ-
Түүний хүү Б.Чулуудайг мөн л “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэм буруутайд тооцсон. Түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 15 сая 360 мянган төгрөгөөр торгох ял оноосон. Мөн тэднээс ТОСК-д учирсан есөн тэрбум төгрөгийн хохирлын тодорхой хэсгийг гаргуулж, улсад тушаахаар шийдвэрлэсэн.
Б.Чулуудайн “Гранд лайн” компани гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулах чиглэлийнх. Гэтэл уг компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж, хүүхдэдээ давуу байдал олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Амгалан орчимд хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-ийн түншлэл шалгарсан байхад уг түншлэлийг бус, “Гранд лайн”-ыг төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны тавдугаар сарын 29-нд баталсан байдаг аж. Гэвч энэ хугацаанд орон сууцны нэг ч барилга бариагүй бөгөөд түүнээс болж хашаа байшингаа алдсан олон олон хүн орох оронгүй болж, үйл тамаа үзсэн гэлцдэг. Тэдний энэ хууль бус үйлдлээс болж иргэд болон улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж буруутгасан байдаг.
-А.ГАНТУЛГА АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, УЛСЫН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН, ХАХУУЛЬ АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-
Э.Бат-Үүл А.Гантулгад нөлөөлснөөр ТОСК-д нийт есөн тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нартай хамтран ТОСК-аас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцын хороолол барих төслийг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банк болон ТОСК-ийн хооронд 2015 оны зургадугаар сарын гэрээ байгуулж авсан 35.5 сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг холбогдсон.
Улмаар тус мөнгөнөөс ТОСК-ийн “Голомт” банкин дахь данснаас “Бэрэн групп” рүү есөн тэрбум төгрөг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн данс руу 5.5 тэрбумыг шилжүүлсэн байдаг.
Мөн “Могул скай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханд зээл гаргаж өгсөнийхөө төлөө хээл хахууль өгөхийг шаардан хясан боогдуулж Зайсанд барьсан “Могул таун” хотхоных нь байрнаас 166.8 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг найз С.Одонтуяагаар дамжуулан авсныг АТГ тогтоожээ.
ТОСК-ийн захирал асан А.Гантулгад хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан ашиг хонжоо олох зорилгоор эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид таван жил ял эдлүүлэхээр шийтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хассан юм.
-ГЭМТ ХЭРГИЙН ХАТГАГЧ, ХАМТРАГЧ Б.МӨНХТӨР ХУУЛИЙН ЦООРХОЙГООР ЯЛГҮЙ ҮЛДЭВ-
ТОСК-ийн “Голомт” банкин дахь данснаас “Бэрэн групп” рүү есөн тэрбум төгрөг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн. Тэр мөнгөнөөс Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн данс руу 5.5 тэрбумыг шилжүүлсэн байдаг. Эл мөнгө бол угтаа ТОСК-аас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцын хороолол барих төслийг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банкнаас олгосон зээл юм.
Ийнхүү “Бэрэн групп” ХХК-ийн Б.Мөнхтөрийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр Э.Бат-Үүл, Б.Чулуудай нартай хамтран дээрх мөгийг зарцуулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж буруутгажээ. Өөрөөр хэлбэл түүнийг гэмт хэргийн хатгагч, хамтран оролцогч, зохион байгуулагч хэмээн үзсэн байна.
“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг Эрүүгийн 22.12-1 дэх хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.
-Т.ГЭРЭЛТ-ОД ҮНЭГҮЙ ОЛГОХ ЁСТОЙ БАЙРЫГ ӨӨРТӨӨ АВЧ, БУСДАД ЗАРДАГ БАЙЖЭЭ-
ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан нь хангалттай нотлогдсон гэж үзээд долоон сая төгрөгөөр торгосон.
А.Гантулга ТОСК-ийн захирал байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын байрнаас үнэ төлбөргүй олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэх ашиглан оруулж, 92.5 саяын үнэтэй байрыг ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од үнэгүй авах боломж бүрдүүлжээ. Т.Гэрэлт-Од хүргэн дүү Ж.Гантөмөрийн ээж Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашигласан байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Гэрэлт-Од дээрх байрнаас гадна төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн иргэний үнэмлэхийг ашиглан үнэ төлбөргүй байр авах хүмүүсийн жагсаалтад нэрийг нь оруулан 92.5 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө сууц авч, иргэн Б.Оюун-Эрдэнэд худалдан ашиг олсныг хууль сахиулагчид илрүүлсэн байна. Тэрбээр энэ үйлдлээ хийхдээ ТОСК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэлтэй хамжжээ
-Ю.АЛТАНГЭРЭЛ Т.ГЭРЭЛТ-ОДЫН ХАМЖИГЧ БОЛЖ, ХАХУУЛЬ АВЧЭЭ-
ТОСК-ийн ерөнхий нягтлан бодогч Ю.Алтангэрэлийг “Буянт-Ухаа-1” хороололд нэг иргэнд төлбөргүй орон сууц олгохоор болсон ч үнэгүй байр өгч байгаа тухай хэлэлгүй, урьдчилгаанд төлсөн 21 сая төгрөгийг нь Т.Гэрэлт-Одтой хамт завшсан гэм буруутай гэж дүгнэн 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Тодруулбал, ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн иргэний үнэмлэхийг ашиглан үнэ төлбөргүй байр авах хүмүүсийн жагсаалтад нэрийг нь оруулан 92.5 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө сууц авч, иргэн Б.Оюун-Эрдэнэд худалдан ашиг олсныг хууль сахиулагчид илрүүлсэн байна. Тэрбээр энэ үйлдлээ хийхдээ ТОСК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэлтэй хамжжээ.
-Д.ЖАРГАЛСАЙХАН А.ГАНТУЛГААС ЗЭЭЛ АВАХЫН ТУЛД 166 САЯЫН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ ХАХУУЛЬД ӨГЧЭЭ-
“Могул скай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан ТОСК-аас хоёр тэрбум төгрөгийн зээл авсан аж. А.Гантулга хуучнаар ОССК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ТУЗ-өөс нь гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Могул скай” ХХК-ийн захирал Д.Жаргалсайханд хоёр тэрбум төгрөгийн зээл жилийн долоон хувийн хүүтэй өгөхөөр тохиролцжээ.
Улмаар уг мөнгөө олгохын тулд Д.Жаргалсайханаас хээл хахууль өгөхийг шаардаж, хясан боогдуулж Зайсанд барьсан “Могул таун” хотхоных нь байрнаас 166.8 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг найз С.Одонтуяагаар дамжуулан авсныг АТГ-ынхан тогтоожээ.Тиймээс есөн сая 792 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн юм.
Мөн шүүхээс ТОСК-аар дамжуулан Б.Чулуудайгийн “Гранд лайн” ХХК-ийн хувьцааг худалдан авсны төлбөрт шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийг иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас гаргуулахаар болсон бол А.Гантулгаас 210.6 сая, Т.Гэрэлт-Одоос 120 сая, Ю.Алтангэрэлээс 10.5 сая төгрөг авч хохиролд тооцуулан дээрх корпорацад олгохоор шийдвэрлэсэн билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хилсээр шийтгүүллээгүй бна.Мөн ч их хэрэг үйлджээ.
МИНИЙ НЭГЭН ТӨРӨЛ БИЕ НЬ ӨВДӨӨД ХЭВТЭРТ ОРОВ..САЙН САНААТАЙ НЭГ НЬ ЭРГЭЖ ИРЖ БИЕИЙГ АСУУЖ ЭДГЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ.ГЭТЭЛ ЗАРИМ НЭГЭН АТГАГ ХОРОЭЮН САНААТАЙН БОЛЖ ҮХЭЖ ДАЛД ОРООЧ ГЭЖ ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙВ АШГҮЙ ЭДГЭЭД ОДОО ЗҮГЭЭР БОЛСОН.ГЭСЭН Ч НӨГӨӨ ХҮМҮҮС ЧИ ҮХЭЖ ДАЛД ОРООГҮЙ АМЬД УУ ГЭЖ ТАВЛАХЫГ СОНСООД ХҮНИЙ НАНДИН САЙХАН СЭТГЭЛ ЁС ЖУДАГ ХААЧСАН ЮМ БЭ ГЭЖ БОДОГДСОН ДОО. МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ МОНГОЛ ХҮНИЙ ЕС ЖУДАГ ГУНДҮҮ САЙХАН СЭТГЭЛ ХААЧСАН БЭ. ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙВАЛ ШҮҮХ ХУУЛИАР ШИЙТГҮҮЛНЭ ШҮҮ ДЭЭ. ХЭРЭВ ЯГ ТАНД ГЭМ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БОЛ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛ.ЭНЭ НЬ ХУУЛИЙН ЗӨВ ГАРЦ ЮМ.ХҮНИЙГ ШИЙТГҮҮЛСЭН БАЙХАД БОЛЖ ХОХЬЧИН ТЭГЭХ ЕСТОЙ БАЙСАН ГЭЭД ДАВХАР БИТГИЙ СОШИОЛ ОРЧИНООР ДАВХАР ЯЛЛА.МОНГОЛЧУУД МИНЬ НАМ ТАЛЦАЛААСАА БОЛООД УЛАМ ЗЭРЛЭГШЭЭД БАЙНА УУ ДАА.ЗҮРХ СЭТГЭЛ ЧИНЬ ЧУЛУУ ,ХАЙЛДАГГҮЙ МӨС БОЛОО ЮУ.ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ. БУСДАД САЙН САНАЖ ЯВБАЛ ТА Ч САЙН ЯВНА.БУСДАД МУУ САНАВАЛ ТА БАС ТҮҮНИЙГ ДАЙРАХ УЧИРТАЙ БАЙДАГ ЮМ.
ОЛОН ТЭР бумын ХУЛГАЙ ЛУЙВАРАА ХЭНИЙГ хулгайлсан ашигласан болгох гээд байгаа.ДАВАРСАН ААВ ХҮҮ ЛУЙВАРЧИД ОЛОН ТЭР БУМЫГ ХУЛГАЙЛЧИХААД ХУЦАХАА БОЛЬ ЧУЛУУДАЙ ХУЛГАЙЧИЙН ЯЛ БАГА БАЙНА. БАТҮҮЛ ЭД НАРЫН ХАМСААТАНГУУД ХАМГААЛАХ БИЗ АРД ТҮМЭН ЭСРЭГ БАЙГАА.ХУЛЬХ БААТАРЫГ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ХУРААХ БИЗ
АМГАЛАНД ОЛОН иргэдийг орох орон гэргүй болгож, ТОСК аас 5.5 тэрбум төгрөг авсан баримт байгаа юм байна. ЭНД хүн гүжирдээд ЯЛ өгчихсөн зүйл алга. МЭДЭЭЖ МАН ын Хяанхярваа нарын АВЛИГАЧТАЙ барьцалдаж байгаа хэрэг байна. ОДОО АВЛИГАЧДЫГ ХАТУУ шийтгэх ёстой.
Яахав нөгөөх нь хэрэгээ хүлээгээд хохирлоо барагдуулчихсан. Энэ болохоор хийгээгүй гэж гүрдэж 20 удаа шүүх хурал болгож олон хүний цаг хөдөлмөр зарж байж шийдэгдэж байгаа хэрэг. Ядаж тэр 5 тэрбумаасаа ганц нэг айл ч болтугай орох оронтой болгох сэтгэлгүй л шуналтай хүмүүс шүү дээ. Сонгуулиар нэр дэвшээд гарчихна гээд аав нь хамаг хэргийг өөр дээрээ авч бэлдсэн байсан, даанч Батүүл ард иргэдийг тэнэг гэж бодож дутуу үнэлж дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ сонгуулиар ямарч хөрөнгөгүй жилийн 1,5 саяын орлоготой гэж мэдүүлж байсан нь хүмүүсийн хохирлыг барагдуулахгүй гэж анхнаасаа бэлдсэн нь харагдаж бна.
Тэнэгүүд ичихгүй заргалдаад байна ичиг ичиг
УИХн гишүүн матар С Одонтуяа авгайг хам хэрэгтэнээр татаж шалгах хэрэгтэй бна Зуучилж байсан байна шүү дээ
Одонтуяа гишүүнийг шалга авилга авсан юм бишүү
За дуугүй л бай эцэг хүү дээрэмчин шуналтууд шүүдээ та нар гэр бүлээрээ новшнууд бүү заргалдаж шившиг болоод бай харин ч бага ял байна
Эндээс юу харагдаж байна гэхээр төр оролцох ёсгүй зүйлдээ оролцоод байна.ТОСК нэртэй хэрэггүй байгууллага байгуулсанд байгаа юм. Хүн өөрийн хэрэгцээгээ өөрөө хангах ёстой. Төр иргэнээ хамгаалах , туслах үүрэгтэй болохоос хэрэгцээг нь хангах албагүй. Бат- Үүлийн санаа зөв боловч тогтолцооны буруугаас , бас хувийн ашиг сонирхолдоо автсанаас ялтан болжээ. Чулуудай нь эцгийн нэрийг хөөдсөн муу хүү ажээ.
ТОСК - ЫГ АН ХҮЛГАЙЧИД БАЙГУУЛААД ИДЭЖ УУЖ БАЙГАА ЮМ
ШИВДЭЭ.. БАТҮҮЛ ,ЧУЛУУДАЙ НАР ХЭРГЭЭ ГАНТУЛГА НАРТ ТОХООД ӨӨРСДӨӨ ЦЭВЭР ГАРАХ ЮМ БАЙХ.5 ТЭР БУМЫГ ГАНТУЛГЫГ ШИЛЖҮҮЛЭХЭД БАТҮҮЛ ОГТ МЭДЭЭГҮ.ЧУЛУУДАЙГЫН ДАНСАНД 5 ТЭР БУМ ОРЖ ИРСЭН УТГЫГ МЭДЭЭГҮЙ ХИРНЭЭ ЗАРЦУУЛСАН ГЭНЭ. ЯМАР ИХ ДОРОМЖИЛОЛ ВЭ БҮХ НАСААР НЬ ХОРЬ .ХАМГААЛААД БАЙГАА ХАМСААТАН, БУЛШЛАГДСАН АН БҮЛЭГИЙН НӨХДҮҮД АЖЛАА ХИЙ
юун ч аймаар идсэн юм вээ хөөрхий орох оронгүй болсон хүмүүс ямар хэцүү байсан болдоо
ЭНЭ НӨГӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН ГИШҮҮН, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР ЗАЛАРЧ БАЙСАН САЛДАНГИЙН ОДОНТУЯА ЮУ
ЮУН ДАВАРЧИХСАН АВГАЙ ВЭ ХУЛГАЙ-ХАХУУЛЬ ЗУУЧИЛСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ
ЯЛГҮЙ ЮМ УУ
хувийн компаниид мөнгийг нь өгөөд хяналт тавиад барилга бариулж болдоггй юм байхдаа
Odoo tgd yundaa gonshigonood ARDCHILAL ntr yrij soliorood bga yum Ajil uurgee guitsetgej bga huuliin baiguullagiig buruutgaad bga chiny ARDCHILAL yumu Esvel Mongolin Ardchilal zuvhun Bat -Uul gdg nuhur yum u
Харин ч бага ял өгчээ
ёстой бузар хүүрнүүд юмаа тэгээд тэр их мөнгийг төлүүлж улсын орлого болгохгүй арван тавхан сая төгөөр торгодог хуулийнхан бас л муу ажиллаж шүү эрх биш нэрийг бодож дөрөвхөн жилч хамаагүй бага бна шүүдээ тэр олон аыл өрхийн хүмүүсийн тэнэсэн орцонд хоног төөрүүлэх шахсан гэхэд л энэ ял ёстой тоглоом бна тэгээд үүнийг яллан хэлэлцаж байхад батүүл хүүхэдтэйгээ чихээ бөглөөд сужж байсан юм байхдаа бид халмэгдлээ гээд орилоод байсан үүниыг нь ардчилсан намынхан мэдэагүй учих хүүхэд хэлж байгаа болохоор хэлмэгдэж гэж ойлгоод өмөөрсөн байх нь түүнээс биш ийм хэрэг хийсэн байхад өмөөрөөд сүйд болоод баймааргүй байсан шүүдаэ сайхан жүжигчин хүү юмаа тэр залуу харин ч маш энэрэнгүй шүүсэн бна хоёулаа хөтлөлцөөд шорон руу явах байсан бна оүү
одоо тэр Одонтуяа авгайр бас шалгаж ялыг нь өгмөөр юм бузар луйварчид хамсан идэгчид
5,5terbum tugrugnii ashigtai ajillasan yum bishuu uul baatar
Бат үүл ийн хэрэг мэнгэтмйн 10 хувьд ч хүрэхгүй
yal n bagadjee
ямар аймаар холбоо сүлбээ вэ?Тэрнийг нь юман чинээ бодохгүй(С.Баяр) өмөөрөөд байгаа нь бүр гаршиж,цайсан хүний үг бишүү.Төрийн нэр барьж дураараа дургиж байжээ.Тэрийгээ ажил хийсэнд тооцоод байдаг сонин шүү.Улсын баатарын нэр гутаасан байна,хураагаач.
Бал даргын бүх юмыг хураах гээд хураах юм ч байхгүй,хэдэн одон тэмдэгий нь, маршал цолы нь хүчингүй болгоод байсан даа.С.Баярт Монголчуудын өмнөөс төрд дуугарах эрх байгаа гэжүү.Булчирхай нь ажиллагаагүй болсон новш чинь
олон хүний голыг харлуулсан ноход амаа хамхиад үйлээ үүр!!! харин ч ял чинь бага бна шүү!!! заяа чинь тэрдээ????
Ардчилсан намын удирдлагууд ийм хүнийг өмгөөлж байгаадаа ичих хэрэгтэй.Харин ч бага ял өгсөн бна.Бат-Үүлийн Улсын баатар цолыг хураах хэрэгтэй
Bugd umhii luivarchinguud l bna sh dee, harin ch zuulduj, ter olon oron gergui bolson humuusiin zovlong yah geev !!
Шударга шийджээ
Хилсээр шийтгэж хүн хохироогүй л юм байна.Хүртэх ёстойгоо хүртэж алиалаад уйлж унжаад ардчилал нтр гэж хуцаад байгаа эмгэнэлт жүжигээ болих хэрэгтэй.
Одоо араас нь хүүгийнх хэргийг задлаад явуулах хэрэгтэй.
Албан тушаал, эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, Харин бага ял өглөө гээд чимээгүй ялаа эдэл. Ардчилал, улс төр гэж хүний толгой эргүүлж, гэм зэм хийгээгүй дүр үзүүлэхээ болих хэрэгтэй.
Gantulga daanch tengert garchihsan hun taniha baisan baisiimaa kkk buruu zamaar budaa teevel butsahda yu gedeg bile
Наад хулгайчуудынхаа хохирлыг нь барагдууаад дараа нь шоронд хийж золбин ардчиллын балгийг мэдрүүлэх хэрэгтэй.
Ял нь багадсан байна
iim yum buzar yum hiicheed odoo yundaa gonshginood uilaad bgaa yum, harin ter uilaad bgaa hogiin emiig barij hori
Үхсэн үлииниих нь хэлс хэрэг гэж харин ч бага ялласан байхад юугаа хуцна вэ ичих нь яанаа бүүр нэг цайсан юмнууд юмаа эд нар ядаж дуугүй байгаад өгөөч хүүрнүүд ээ
Iiim ih herenge husaj hed heden terbumaar n tcusaljaad helmegdsen geed uilaad bga huugiin aawtain 1 ereend hiihgui yasan ym be ymar baga yl awdag ym be aaw n hen n ingej husaad 4 nnjil awsan nertei garj irehuu ter olon terbum teg telehgui hashaa gazargui bolson olon ailiig yahiin shiideegui bn shu de enjin shudraga ymu chadaltai. Chadalguinhee hashaa baishin gazriin awj idjeed ingej shiitguuleed baih ymuu matriin nulimstai uuliin huuhuedee
Тендерт болзол хангасан компанийг тэндэрийн байгуулага батлаж тогтоож үүлээр лдаг хуультай .ямар компани ялсан ч батлах ёстой .тэндэрт үүлийг оролцоогүйгт тогтоосон. . Чулуудөйн компани илт давуугаар ялсан .зунжин гм компаниуд зөвшөөрсөн . Үүл хэнээс ямарч байгуулагаас мөнгө аваагүй . Чулуудайг Бэлэн компанид каипониа гарсанаас хойш Бэрэний мэдэлийн Чулуудайн хуучин компанид бэрэний мэдэлд мөнгүүд шилжсэн .бэрэн ирсэн мөнгөөр траншайн ажлуудыг хийж дуусгаж хотын захиргаанд өгч гарын үсэг тамга болж хэлэлцсэн .барилгын ажилыг бэрэн хийх ёстой ч ман.ялж ажлыг хийлгээгүй. Өөрсдийнхөө ко мпаниудаар хийлгэж бгаа . .ячулуудай компаниа зарсанаас хойш мөнгөний үйлдэл бэрэн дээр болсон .. Чулуудай бэрэнгээс зарсан компанийхаа үнийг авч аж ахуй хоорондын үйлдэл болоод өнгөрсөн . .улсаас авсан мөнгөний явдал бэрэнд учиртай болохоос Чулуудайд огт хамаагүй . . ТОСК.ын явдал тостой холбоотойгоос өөр хэнд холбогдолгүй .том.ийн явдалыг чулуудай ҮҮЛ 2т хамаагүй . .үйл ажилд хэн нь ч оролцоогүй хэн нь мөнгө улсаас аваагүй учир хэнч хохироогүй учраас хэлмэгдүүлж ХҮҮК. Ийн тушаалаар шүүх прокурор яллаж бна.
Хаан хийлс хотхоны ард Батүүлийн аавынхаа нэрээр эрдэнэ таун хотхон бг түүндээ өөрсдөө амьдардаг маш олон жил улсад ажиллаад 3 өрөө байр зээлээс зээлийн хооронд амьдраад нэг байртай болж бхад батүүл улсад цалингаараа маш том хотхон бариад амьдардаг сонин шударга нийгэм шүү яаж өөрийгөө шударга гэж хэлж салгалж чаддаг бнаа батүүлийн авгай маш том хотхондоо иог ажиллуулж тарган авгай нараас мөнгө саадаг
ard irgedee malaas dor uzne.yaj ichehgui uursdiiguu gemgui geed yarij chaddag bnaa