Л.Данзанноров: Э.Энхбат начины эмчилгээний зардалд гурван тэрбумыг өгсөн, цаашид ч өгнө

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт боллоо. Улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаалаа.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Н.Түвшинбаяр маргаад байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд гурван тэрбумын хохирол нөхөн төлсөн. Мэдээж төлж л таарна. Цаашдаа ч төлөх ёстой. Ойлгож, ухамсарлаж, гэмшиж байгаа. Сая шүүхээс хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гээд прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаа. Маш харамсалтай хэрэг болсон” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Estoi gem ni urdaa gemshil ni hoinoo gegch bolj bna. Yamar ch aldar nerd hursen daruu zan uneheer dutagdaj bna odoogiin zaluust. Neg l tengeriin amitan hoorood bdag, deer ni har usand yund ni durlana daa.
Албан тушаал, хязгааргүй эрх мэдэлд хужирсахаар ийм болдог гэж Хурц гуай хэлсэн байхаа.
Харамсалтай л байна муу юм болвол сайхан олимпийн аварга сайхан Монгол бөх 2 оо алдахнээ бодолтой хянамгай байгаач дээ та нар минь өид өөхүүлээ шүү дээ залбирах л үлдэж дээ алддагшүй хүн байдаггүй шүү дээ
Үхэж хэвт тийм булай алуурчинг өмгөөлж яаааадаг бнаа зүгээр л хаяаач дээ мөнгөний шуналтай өмгөөлөнцөрөө!
Учиргүй их мөнгө зарцуулжээ гэхдээ хэдэн төгрөг эхнэрт нь ханийг нь хүүхдүүдэд эцэгийг нь орлож чадах бишдээ хөөрхий.
хуцдаг худлаа ярьдаг өмгөөлөгч вэ
Exner ni minii Dansand gants ch mungu oroogui gejee. Medeej exnert ni ugsnuus shuud emchilgeenii zardal, solongost baisan zardaluudig shuud tulsun ni deer baij taaraa daa. Er ni tegeed ene 2 xynii xoorondiin zodoon yag yunaas bolson yum bol doo.
Нэгмуу мароженгоос блсон гсээн..ххх
Kkk
Архи бол бүхнийг залгидаг мангас юм. Хүн бүр архинаас чадах чинээгээрээ татгалз