Нийгмийн

Захиралдаа зодуулсан коллежийн багш цагдаад гомдол гаргана гэжээ

Дархан-Уул аймаг дахь Уул уурхайн эрчим хүчний Политехник коллежийн захирал Ш. Мөнгөндуулга нь багш нараа байнга дарамталж, сүрдүүлж оюутнуудыг зодож танхайрдаг гэх тайлбартай нэгэн бичлэг сошиалд байршжээ. Уг бичлэгт захирал Ш.Мөнгөндуулга коридорт таарсан багшийг толгой руу нь цохиж, хөл рүү нь өшиглөж байгаа дүрс бичигдсэн байна.

Тэгвэл бид эл асуудлаар захирал Ш.Мөнгөндуулгатай холбогдож, тодруулсан.

Тэрбээр "Тэр бичлэгийн дээрх тайлбар шиг айхтар юм болоогүй. Манай багш нар миний өрөөнд суугаад сургалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлье, хувцас хунараа жигдрүүлье, хичээлийнхээ чанарыг дээшлүүлье гэж ярьсан. Хэд хоногийн дараа коридорт таарахдаа нэг багш тирко шиг нарийн өмд, шаардлага хангахгүй гутал өмссөн байсан. Нүүрэнд нь алгадаад, хөл рүү нь өшиглөөд багш шиг хувцаслаарай гэж хэлээд явсан. Ийм л зүйл болсон.

Тэр багш маань өглөө миний өрөөнд орж ирээд яагаад ийм бичлэг задрав, би мэдэхгүй гэж хэлсэн. Манай тэр багш буруугаа мэдэж байгаа учраас элдэв гомдол санал байхгүй гэсэн” хэмээсэн юм.

Тэгвэл зодуулсан багш болох Г.Равжаа гомдолтой байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болжээ. Тухайн үед багш залуу гар бөмбөгийн тэмцээнд орохоор тамирын хувцсаа өмсчихсөн байх үед эл явдал болжээ. Улмаар захирал нь элэгдэж, шанаадаж, уруулын баруун дээд хэсгийг сэтэлж, дух руу цохиж, шилбэ рүү өшиглөж, “Зайлаарай” гэж үг, хэлээр доромжилж хөөсөн талаар www.ergelt.mn сайтад ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-24 11:14

Гаргах хэрэгтэй. Гудамжны хулиган биш. Боловсролын газарт 2 ажилтан хоорондоо уулзахдаа бие бие рүүгээ биенд нь х�##�даж болохгүй.

Захирлын буруу байна.
Захирлын буруу байна.
2021-12-24 11:30

Гадаадад бол манай 70 гарсан профессор ажлаа тараад аял�##�д явна гэчихсэн гэнэт нэг өдөр оюутнуудаасаа дутахгүй үүргэвч үүрээд жинс, хөнгөн энгийн хувцастай орж ирж байсан. Бидэнд яах гэж байгаагаа хэлсэн. Хэлэх ч �##�багүй л дээ. Зүгээр яриан дундаа ажлын бус цагаар тараад хаашаа явах гэж байгаагаа сонирхуулсан. Бусад багш нар бас зорилгоосоо хамаарч янз бүр хувцаслах үе байдаг. Гэвч манайх шиг хатуу хувцасны коодтой биш. Зун болохоор профэссор багш эмэгтэйчүүд нь оюутнуудтайгаа яг ижил нарийн мөртэй зуны п�##�аажтай л хичээл заадаг. Манайд бол задгай хувцасласан гээд загнуулах байх. Чөлөөтэй байдаг. Эрдмийн зэргээрээ л ялгарна уу гэхээс. Мөн оюутнууд нь их л энгийн хувцасладаг, бас чөлөөтэй.

Зочин
Зочин
2021-12-24 12:08

Юун сүртэй юм болоогүй гэж, харин ч сүртэй юм болсон байхад

eej
eej
2021-12-24 12:46

ene zahiral n harin z##laasai.deerelhuu novsh v

Зочин
Зочин
2022-03-14 18:22

ЕЭЭ ЭНЭ МУУ АЦ ХЭН БЭ? СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ОНЫ ЯЛГААТАЙ ҮЕИЙН ХАЛ АСМАН ЦЭРЭГ ҮҮ? ЁСТОЙ МАЙ ШҮҮ? ЧАНГЫН ШОРОНГИЙН АТАМАН ЮМ УУ? ХААШАА ЮМ ДАРХАНЫ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ НАР ХОХЬ ЧИНЬ ЗА ЭНЭ ГӨЛӨГИЙГ НАМ ЦОХИОЧ ЛАЛАРЫГ ШҮҮХ ЦАГДААГААР ЯАХЫН ТОРГУУЛААД Л ДУУСНА. ОТОЖ БАЙГААД ХАВТГАЙЛГААЧ ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ВЭ? ЭНЭ ГӨЛӨГ НААШ НЬ ЯВУУЛЧИХ ХАНДЫГ НЬ ХАГА ДАРААД ЯВУУЛИЙ МАНАЙ АМБААРЫН ТМС д ТҮР ИРҮҮЛЧИХ МАНАЙ ШАР НОГООН ТОЛГОЙТОНГУУД НААДАХЫГ ЧИНЬ ГАНЦХАН ХОНУУЛААД Л ӨМДӨНД НЬ ӨТГӨН ШИНГЭНИЙГ НЬ ЗЭРЭГ ГАРГУУЛНАА.МАНАЙ ТМС н ЗЭРЛЭГҮҮД ЭНЭ БАЙТУГАЙГ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button