Н.Түвшинбаярыг дахин батлан даалтад гаргана

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчригдөр болж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаасан.
Өөрөөр хэлбэл, Э.Энхбат начины ар гэрийнхний хүсэлтээр, өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээж авсан юм. Учир нь Н.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг дахин хүндрүүлэх ёстой гэж үзэж буй аж.
Н.Түвшинбаярын хэрэг прокурорт шилжсэнээр дахиад мөрдөн шалгалын ажиллагаа хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эл хэрэг мөрдөн байцаалтад хэр удахыг таашгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэр 174 хоногийн дотор албажиж, прокурорт шилжих хүртэл Н.Түвшинбаярт оноосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
Ингэхээр хэрэг нь прокурорт шилжингүүд Н.Түвшинбаяр батлан даалтаар гадуур шалгуулах нөхцөл дахиад бүрдэнэ. Ийнхүү энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдтэл багагүй хугацаа шаардлагатай болж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэггүй биз дээ.
БҮХ НАСААР НЬ ХОРЬЖ ТЭР УЛСААС АВСАН ЭД ХӨРӨНГИЙН ХУРААВАЛ ТААРНА.
хамгийн хэцүүн хэн хэнийх нь хэдэн нялх хүүхдүүд эхнэр ээж аавууд нь байна даа.
мөнгөтэй болхоор нь ингээд байгаа юмуу өөр энгийн хүн байсан бол аль хэдийн шоронд орчихсон байгаа
үнэхээр энхбатыг найзеыгаа гэж боддог байсан бол яаж ч согтож агсан тавьсан ингэтэл аймар зодно гэж байхгүй. үнэхээр л найз гэсэн нэр зүүсэн араатан чам шиг хүмүүс бага байгаасай. биеэ тоосон малнаас дор амьтан
Huuli chin iim zoolon boltson yumuu
хамт байсан биш тэнд юу ч болсон бай Шүүх л шийднэ, зодсон зодуулсан 2 уулаа буруутай
Амьд байгаа Түвшинбаярынх биш амь насаа алдсан Энхбат талийгаачийн хүүхдүүд өрөвдөлтэй байна. Аварга цолтой зандалчин ялаа аваад зайл
Талигаачийн ар гэр бүлийг насан туршид нь тэжээж тэтгэж явах болж дээ зайлуул сархад савнаасаа бусдыг дийлнэ гэж
Nas barchihaad baihad ni sullaad baidag ni hachirhaltai ymaa. Uuniig mani metiin uhaan hurch oilgohgui ym bn. Yaagaad ter ve????????????? Arai shagnal hurteeh gesen ym bish baigaa daa?
ийм хүнийг ганц алдаа л биз гээд өмөөрөөд байгаа хүмүүс огт ойлгохгүйн юм. олимпоос медаль аваад ирэхэд нь ард түмэн улсаараа энэ хүнийг их хайрлаж хүндэлсэн улс болон хувийн компаниуд ч гэсэн маш ихээр дэмжиж халамж өгсөн энэ бүхнийг даагаад эр хүн шиг явчиж чадахгүй хогийн амьтан
залуучууд минь уур омгоо барьж ялан дийлэхгүй бол юу болдогын тод жишээ энэ 2 боллоо. архи савнаасаа бусдыг дийлнэ гэж байдаг. үнэхээр харамсалтай. нэг нь шоронд нөгөөх нь шороонд булагдах дээрээ тулчихсан байдаг. ард нь үлдэж байгаа гэр бүл хэдэн бүлтгэр үр хүүхдүүд нь өрөвдөлтэй байна
Өө ингэж эргэж буцсаар цөөхөөн жил өгнө. Дараа нь нэг мэдэхэд Батуул энэ хоёр гарчихна харж л байгаарай, хэдхэн зандалчид шүүхийг атгаж байгааг мэддэггүй юм уу
Зодуулсан хүн нь үхэх сэхэхийн зааг дээр өдөр хоногийг өнгөрүүлж 8.сар гарны хугацаанд өнгөрч байхад шүүгчид баталгаа яриад сууж болохгүй
Мөнгө бүхнийг дийлэх ч үнэн хэзээд оршидог юм дарав далдайж булавч бултайдаг хорвоо...
Эцэг эх гэдэг хүүхдээ хосгүй гавьяа байгуулахад нь дэвэрсэн сэтгэлийг нь ухаажуулах үгээр захиас сургаалиа хэлж жоохон дараад өгдөг л учиртай юм гэнэ билээ Баянаа аварга тэгэж хэлж байсан
Аав ээж жоохон сураар зөөлөн ороолгомор аядаж домнохгүй дээ Гай нь гарч одоо ийм байдалд хүрэхгүй байсан
Ажиглаад байхад Баярын хэрэг Сайханбилэгийн хэрэг Бат-Үүлийн хэрэг гэх мэт том бүлэглэлд 1 л өмгөөлөгч өмгөөлөөд байна . Тэр өмгөөлөгч мөн л Түвшинбаярыг өмгөөлж байгаа харагдсан Тэд Монголын хамгийн шилдэг гэсэн өмгөөлөлийн хүнийг тэр бум тэр бумаар авч сулран гарах арга зам хайж байгаа болтой. Новшнууд шинэ төгсөгчөөр өмгөөлүүлээд явж болдгүй юм байх даа
Tuwshinbayaraa irj jangaa id
Хайр амьдар