УЛС ТӨР

Д.Сумъяабазарын банк төрөөс мөнгө зээлж, ЭМД-ын сангийн өрөө даржээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонссон.

Энэ үеэр нэгэн ноцтой асуудал ил болсон нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сангийн 14 тэрбумын өрийг төлөхийн тулд Монголбанкнаас зээл авсан гэх асуудал байв.

"Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банк улсын мөнгийг эргүүлж бүрэн төлжээ" гэх мэдээ хаа сайгүй тархаж, Д.Сумъяабазар шиг сайн хүнгүй болсон хэдэн өдрүүд өнгөрөөд байв. Гэтэл үнэн хэрэгтээ тэд улсын мөнгийг төлөхийн тулд улсын банкнаас мөнгө зээлсэн болж таарлаа. Үүнийг байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүлээн зөвшөөрсөн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Монголбанк яахаараа төлбөрийн чадвар асуудалтай банкинд зээл олгодог юм бэ. Төрөөс зээл аваад төрийн мөнгийг төлсөн байна. Ингэж бусдын нүдийг хуурах хэрэг байна уу" хэмээн асуув.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлсөн 14 тэрбум төгрөгийг Монгол банк оны өмнө шийдвэр гарган зээлдүүлсэн нь үнэн. Ковидын үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлаад хоёр жил болж байна. Тиймээс 14 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 76 тэрбум төгрөгийн өр хэвээрээ бий" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-04 15:36

арай ч дээ ман үхээсэй, энэ махан толгойт дүнхүү сумъяабазар �######�аасай. үнэхээр ийм бузар юм гэж байх уу

Барууны үзлээр бол ...?
Барууны үзлээр бол ...?
2022-01-04 17:57
Reply to  Зочин

Ялгах юм байхгүй.Төрийн дээд эрхэмүүдийн ажил "Шудрага,эх ороэнч, тэгш хуваарил�##�т"гэж гоё үгээр хэн олон бөгөөд чангар дуургахч нь нэг иймэрхүү авир ашрантай завартай болчирсоон.Хамгийн дээрээсээ эхлээд яамдын төрийн нарийнууд хүртлэхбүгд ширэхэг солих юмгүй ав адил

Зочин
Зочин
2022-01-04 15:49

Ийм их улсын мөнгө ш а а ц ан хүн чинь, мөнгөний төлөө хүний нүд ухах хүн �##�ахаас буцахгүй байх нь аргагүй юм байна, самарсайхан энэ 2 ыг хурдан бурхан авдаггүй юм байх даа, дандаа сайн хүмүүс аваад байхын, пизду энэ 2 г дайрчих шинэ оны аз жарг�##�ын автобус байдагч болоосой

Иргэн
Иргэн
2022-02-23 14:25

Монгод банк бусад банкуудын өрийг зээл өгөөд л төлсөн болж харагдуулж ард түмнийг хуурдаг юм уу????? Тэгвэл иргэд аж ахуйн нэгж компани байгууллага гээд бүгдийнх нь өрийг зээл өгөөд хаагаад байх уу? Монгол банкны мөнгө чинь хэнийх юм бэ? Улсынх биш юм уу? Яахаараа МБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч хэнэг ч үгүй зээлсэн нь үнэн гээд сууж байдаг бнаа. Хариуцлага үүрэг гэж �##�га уу?

Холбоотой мэдээ

Back to top button