Нийгмийн

Томоохон захуудад зуухны хууль бус наймаа “цэцэглэжээ”

Сайжруулсан шахмал түлшийг стандартын бус зууханд түлж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж байна гэж албаныхан үзэж байна. Өлзий, Хас, Дөл зуух нь сайжруулсан шахмал түлшийг бүтэн шатаадаг, агаарт хор, тоосонцор бага шатаадаг, гэр угаар багасгадаг. Гэтэл жил ирэх тусам стандарт зуух цөөрч байна гэх. Энэ нь агаарын бохирдол буурахгүй байх том шалтгаан болж байгааг гайхан шогширцгоож байна.

-ИРГЭДИЙГ ГАЛ ГОЛОМТОО БАДРААХ ЗУУХ, ПИЙШИНГЭЭ ХУЛГАЙН ҮЙЛДЛЭЭР АВДАГ БОЛГОСОН НЬ ЭМГЭНЭЛТЭЙ-

Бид эл асуудлаар Хархорин худалдааны төв орж, зуухны худалдаачидтай ярилцах гэж үзлээ. Наймаачид сэтгүүлчдийг харахаараа эвэртэй туулай харсан мэт үргэдэг цаг үе ирээд буй. Энэ жишгээр тэд ярилцлага өгөхөөс эрс татгалзаж, биднийг угтав.

Эхлээд зуух сонирхож яваа энгийн иргэн болон жүжиглэж, уламжлалт зуух байна уу хэмээн сураглахад “Байгаа шүү. Гэхдээ өөр газраас авч ирж өгнө. Энд тавьж зарж болдоггүй юм. Зарахыг хориглочихсон. 130 мянга гэж байгаа шүү. Үзэх үү” хэмээв. Мөн стандарт гэх Туркээс ирсэн зуухнууд зарж байх бөгөөд хуучин хэрэглэж байсан нь 500 мянгаас дээш, шинэ нь нэг саяас дээш үнэтэй байлаа. Өөрөөр хэлбэл иргэдийг хэрэглээндээ нэвтрүүл гээд байгаа стандарт зуух дийлэнх айл өрхийн хэрэглэдэг уламжлалт зуухнаас арав дахин үнэтэй зарагддаг байх юм.

Харин сэтгүүлчийн хувиар худалдагчаас нь иргэд аль зуухыг илүүтэй худалдан авдаг талаар асуухад “Стандарт зуухнуудыг асуухаас цаашгүй дээ. Бараг авдаггүй. Үнэтэй учраас. Улсаас хориглосон учраас энгийн уламжлалт зуух зардаггүй” хэмээн хээв нэг худлаа хэлэв.

Өөрөөр хэлбэл ямар ч зохицуулалт хийгээгүй, гаргалгааг нь олж өгөөгүй, иргэдийнхээ санхүүгийн чадвар нь хүрэх эсэхийг тооцоолохгүйгээр энгийн зуухаа стандартаар соль гэх шаардлага тавьж, уламжлалт зуухыг заруулахгүй байх шийдвэр гаргаснаас болж Нарантуул, Хархорин гэх мэт томоохон захуудад зуухны хулгайн, хууль бус наймаа “цэцэглэжээ”. Иргэд гал голомтоо худалдаж авахдаа хэн нэгнээс айж хулгаж, хулгайн сэдлээр авдаг болсон нь эмгэнэлтэй санагдаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

"СУРВАЛЖИЛГА: Утаачин дарга нарын "ЗУУХНЫ ХЭРҮҮЛ" иргэдийнхээ амьжиргаанд тулаад зогссон нь" нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
туяа
туяа
2023-04-25 15:22

турк зуух хаана зарж байгаа вэ

Холбоотой мэдээ

Back to top button