Нийгмийн

Шахмал түлшийг хатаахгүй зарснаас уугиж, утаа нэмэгдсэн байж болзошгүй

Улаанбаатарын утаа шахмал түлшнээс болоогүй, зуухнаас л болоод байгаа гэх энэ мессежний цаана гэмгүй нэгэн болж үлдсэн шахмал түлшний тухайд албаны хүмүүсээс тодрууллаа.

С.ДАВААСҮРЭН: ТҮЛШ ЧИЙГЛЭГ ИХТЭЙ БАЙГААГААС УУГЬЖ, УТАА НЭМЭГДЭЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

Түлш уугилт, утаа ихтэй байна гэдэг түлшний чийглэг их байгаатай холбоотой. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн. Бид лабораторийн шинжилгээнд дээж өгчихсөн. Хариу нь удахгүй гарах байх. Түлшний илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4800 байх ёстой ч 6000 гаруй байсан. Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5000 руу орсон. Энэ нь “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаа удаадгаас болж байна. Тиймээс 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байна. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна. 60 гаруй мянган айлд шалгалт хийхэд 29 мянга гаруй нь энгийн зуухтай байсан.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарснаар дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд бэрхшээл үүссэн. Хангалттай нөөц бүрдээгүйгээс шахмал түлшийг үйлдвэрээс гарангуут нь хэрэглэгчдэд нийлүүлж байна гэсэн үг. Уг нь үйлдвэрээс гарсан шахмал түлшийг нөөцөлж улмаар тодорхой хугацаанд хатаах процесс явагдах учиртай аж. Гэвч энэхүү процесс алдагдсан бололтой.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

"СУРВАЛЖИЛГА: Утаачин дарга нарын "ЗУУХНЫ ХЭРҮҮЛ" иргэдийнхээ амьжиргаанд тулаад зогссон нь" нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн
2022-01-12 12:47

Үнэхээр чийглэг ихтэйгээс уугиж бгаа .

Холбоотой мэдээ

Back to top button