Нийгмийн

Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ, О.Цогтгэрэл нар МАН-ын дарга нарын үүдээр гүйж болохгүй

АН-ын дотоодод үүсээд буй хэрүүл маргаан эцэс төгсгөлгүй мэт болсон. Тэгвэл аль аль талд нь орохгүй, “нуугдаж” яваад буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

БИ УИХ ДЭЭР НЭГ Ч УДАА НАМЫН АСУУДАЛ ЯРЬЖ ҮЗЭЭГҮЙ-

АН-ын бүлгийнхэн өчигдөр төрийн ордонд мэдээлэл хийхэд та оролцсонгүй. Өмнөх хэвлэлийн хурлуудад ч оролцоогүй. Тэгэхээр таныг нөгөө талд буюу Д.Ганбатын талд байна гэж ойлгож болох уу?

Би аль зургаадугаар сард “Эв нэгдэлтэй АН” санаачлага өрнүүлээд 100 мянган гишүүний гарын үсэг цурлуулахаар зорьж яваа. Энэ зорилгынхоо хүрээнд эв нэгдлийн хурал зарлаад, тэр хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулаад, түүнийхээ дагуу дээд шүүхэд бүртгүүлээд, дараа нь аль аль тал нь зөвшилцлийн ширээний ард суугаад намын даргаа сонгоод, дээд шүүхдээ бүртгүүлээд явъя гэдэг зорилготой ажиллаж байгаа юм.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

-Аль аль талынх нь эсрэг байна уу?

-Сөрөг хүчний гишүүн сөрөг хүчнийхээ ажлыг л хийх ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг. Өнгөрсөн парламентын дөрвөн жилийн хугацаанд, шинэ парламент ажиллаж эхэлснээс хойш ч гэсэн би нэг ч удаа намын тухай асуудлаар УИХ дээр ярьж үзээгүй. Гудамжинд байгаа намынхаа гишүүнийг янз бүрээр хэлж үзээгүй. Аль болох намынхаа байр суурийг, сөрөг хүчний байр сууриа илэрхийлэхийн төлөө зүтгэдэг.

-АН-ын яг юу булаалцалдаад байгаа юм бэ?

-Одоо АН-д хоёрхон албан тушаал байгаа. 2012-2016 онд дотооддоо зөрчилтэй, фракцтай, эв нэгдэлгүй байна, үүнийгээ болиод ир гэж ард иргэд биднийг цөөнх болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэлдсэн хэвээрээ л байна. Өнөөдөр бидэнд булаалцалдах юм байхгүй. Хоёрхон албан тушаал байна. Намын дарга, АН-ын бүлгийн дарга. Ингэж болохгүй шүү дээ. Өнөөдөр улс оронд юу болж байна. Нийгэм, эдийн засгийн асуудал яаж хүндэрч байна. Иргэдийн амьдрал яаж доройтож байна. Хил гаалийн асуудал ямар байна. Экспорт, импорт таг гацчихсан  байна. Зөндөө олон шүүмжлэлтэй асуудал байхад намын асуудлаар хэрүүл хийхээ боль гэдэг зүйл би хэлж байгаа.

-Намын дотоод зөрчилдөө Дээд шүүхийг буруутгаад байгаа шүү дээ?

- Урагшаа хараад иргэдийн дунд, улс оронд ямар асуудал байна, түүнийгээ л ярь. Намын даргын асуудлаа тэндээ л хоорондоо шийдээд ороод ир. Маргалдаж байгаа талууд Улсын Дээд шүүхэд материалуудаа хэд хэдэн удаа өгсөн. Дээд шүүх ганц л зүйл хэлж байгаа шүү дээ. Та нар нэгдээд, намынхаа их хурлыг хийгээд ир гэж. Нэг тамгатай, нэг даргыг бүртгүүлчих. Бүртгээд өгье л гэж байгаа шүү дээ. Гэтэл тэр их хэл ам, хэрүүл тэмцлээ УИХ дээр авч ирдэг.

С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талууд аль аль нь МАН-ын дарга  нарын үүдээр гүйгээд манай намын асуудлыг шийдээд өг гэж ярьж болохгүй шүү дээ. Дотооддоо асуудлаа шийдэх, нэгэндээ буулт хийх, урагшаа хараад эрх баригчдын увайгүй үйлдлийг шүүмжлэх, хамтдаа алхах тийм л зүйл бидэнд хэрэгтэй болохоос намын дотоод хэрүүл Монгол Улсад хэрэггүй. АН-ыг 2012-2016 онд хэрэлдсэнийг монголууд тэр чигээрээ харсан. Өнөөдрийг хүртэл хэрэлдээд байгааг нь гайхаад сууж байна. Ганцхан зам нь хоорондоо асуудлаа шийдэх. Өөр зүйл байхгүй. Миний санаачлагыг дэмжихгүй, 100 мянган гишүүний гарын үсэг хэрэггүй гэж бодож байгаа бол маргалдаж байгаа хоёр талаас дөрөв, дөрвөн хүн гаргаад хоорондоо асуудлаа ярь л даа. Нэг ширээний ард суухгүй байна шүү дээ. Нэг ширээнд суугаад, хоёр өдөр цоожлуулаад ажлын хэсэг нь дүгнэлт гаргаж ирээд яв л даа. МАН манай асуудлыг шийдэх ёсгүй байхгүй юу.

-УИХ ДЭЭР АСУУДАЛ ЯРИХЫН ТУЛД БИ ЧӨЛӨӨТЭЙ ШУВУУХАЙ ШИГ БАЙХ ЁСТОЙ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

-Хэрүүл маргаанд оролцохгүй, төвийг сахиж байгаа гишүүний хувьд нам тань ийм болчихсонд эмзэглэж байгаа байх?

-Би урдах ажлаа хийж, сөрөг хүчний үүргээ л биелүүлдэг. Хууль өргөн барьдаг. Иргэдэд хамгийн их хэрэгтэй хуулийг эрх баригчид өөрсдөө өргөн барих дургүй. Тиймээс ард түмний хүсээд байгаа хуулиудыг өргөн барихаар зүтгэдэг. Тэтгэврийн, хуурамч шатахууны хуулиуд байна. Өнөөдрийг хүртэл манай намын гишүүд УИХ-ын босгоор хууль давуулж чадсангүй шүү дээ. Урдах ажлаа тасралтгүй хийгээд байвал УИХ-аар ард түмний хүсээд байгаа хуулиудыг батлуулж чадна шүү дээ. Тэр ажлаа л хий.

-Таныг бүлгийн гишүүдтэйгээ нэгдэхгүй байгаа учраас Д.Ганбат гишүүний талд байгаа юм байна гэж олон нийт ойлгоод байсан?

-Үгүй. Ард түмэнд ямар асуудал байна, түүнийг УИХ дээр хэлэхийн тулд өөрөө чөлөөтэй шувуухай шиг байх ёстой.

-Та бүлгийн хуралд сууж байгаа юу?

-Би ерөнхийдөө  байнга суудаг. Д.Ганбат гишүүний зарласан хоёр хуралд суугаагүй. Асуудал шийдэх хуралд би суудаггүй. Мэдээлэл сонсох хуралд суудаг. Энэ долоо хоногт ийм ийм асуудал хэлэлцэнэ, ингэж шүүүмжлэлтэй байр сууринаас иргэд хандаж байна гэж ажлын хэсгээс бидэнд зөвлөгөө өгдөг. Тиймээс тэр зөвлөгөөг сонсож байж долоо хоногийнхоо чуулганд идэвхтэй оролцдог. Янз янзын томилгоо, асуудал шийдэх хуралд сууж байгаагүй.

-АН-ын бүлгийн хувьд нэг талдаа Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулчихсан. Д.Ганбат бол өөрийгөө огцроогүй, дарга хэвээрээ гээд байгаа юм. Та дундыг барьж байгаа хүний хувьд яг хуулийн гаргалгааг нь хэлээд өгөөч. Ямар тохиолдолд АН-ын бүлгийн даргыг солих ёстой юм бэ?

2020 оны долдугаар сарын 01-ний өдөр АН-ын даргын албан бичигтэйгээр УИХ дахь АН-ын бүлэг байгуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад ирүүлж, бүлэг байгуулсан. Үүнээс хойших асуудлыг дотоод журмын хүрээнд шийдэх ёстой. Бүлгийн дотоод журамд олонх нь буюу 75 хувиас дээших нь тухайн бүлгийн даргыг огцруулна гэж санал гаргасан бол огцрох ёстой. Гэхдээ өөнөөдрийн түвшинд АН-ын бүлгийн даргыг бүлгийн гишүүдийн 75 хувиас дээш саналаар огцруулж чадаагүй.

-ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭНЭ-

-Таны санаачилсан тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслийг уг нь байнгын хороо дэмжсэн. Гэхдээ Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлтэй хамтатгаж хэлэлцэнэ гэж байсан. Юу болов?

-Одоо тэтгэвэр тогтоохдоо  долоон жилийн цалингийн дунджаар тогтоодог байгаа. Засгийн газрын оруулж ирсэн хуульд жил бүр гурван сараар нэмсээр байгаад арван жилийн дунджаар тооцдог болгох хуулийн төсөл. Миний төсөл долоон жилийг багасгаад таван жил болгох гэж байгаа юм. Хоёр тийшээ явж байгаа хууль. Хэрвээ Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг батлах юм бол тэтгэвэрт гарах гэж байгаа ахмадууд босно. Тиймээс МАН-ын гишүүд нөхцөл байдлыг ойлгоод энэ хуулийн төслийг хаврын чуулган руу шидэж байна. Хаврын чуулганаар энэ асуудал шийдэгдэхгүй, дахиад намар руу шидэгдэж магадгүй. Тиймээс тэтгэвэр тогтоолгох иргэдтэйгээ хамтарч, хаврын чуулганаар хуулиа батлуулахын төлөө тэмцэнэ.

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ таныг попорч байгаа, ер нь цаашдаа гишүүд тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар хуулийн төсөл боловсруулахыг хориглоно. Засгийн газраас л өргөн барина гэх зүйл ярилаа?

-Би ард түмнээс сонгогдсон төрийн элч хүн. Намайг сонгосон Ховд аймгийн 80 мянган иргэний нийгмийн асуудлыг шийдэхийн тулд би янз бүрийн хууль санаачлах эрхтэй. Гишүүд Төсвийн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг өргөн барих эрхгүй. Би НӨАТ-ын тухай хуулийг өргөн барьсан. Төсвийн хуулийг хэрэгжих эхлэхээс хоёр өдрийн өмнө өргөн барьчихсан юм. Тиймээс энэ асуудал одоо хэр шийдэгдэхгүй байна. Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын тухай хууль өнгөрсөн дөрвөн жил О.Баасанхүү бид хоёрын эсрэг батлагддаг байсан. Энэ жил Дэгийн тухай хуулийг хэд хэд өөрчилж байна. Зөвхөн миний эсрэг. Миний өргөн барьсан тэтгэврийн хуультай холбоотойгоор хууль санаачлах эрхийг маань хаана гэдэг бол байж болшгүй асуудал. Тийм санаачлагатай юм бол Засгийн газар нь, МАН-ын гишүүд нь хий л дээ. Хийхгүй байна шүү дээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 08:36

Арай шударга нь энэ юм даа

Зочин
Зочин
2022-01-19 08:44

ene ardchilsan nam uursdiinhuu asuudliig ch shiidej chadahgu unen archaagaa aldaj duusla surug huchin yum bol surug huchin shig l baildaa

Зочин
Зочин
2022-01-19 08:57

ene odoo arai shudarga ni gejuu haha ineeddtei humuus shuu

Зочин
Зочин
2022-01-19 09:02

Ardchilsan nam gej yatsan dampuu humuusiin tsuglaan yum be

Зочин
Зочин
2022-01-19 09:13

purevdorj odo neg l surtei hun tsarailaad bolio

Зочин
Зочин
2022-01-19 09:14

ardchilsan nam asuudloo uursduu shiidej chadahgui bol zugeer taraachdee laitai yum be

Зочин
Зочин
2022-01-19 09:14

purevdorjoo chi uuruu neeh ariun hun bishdee

Зочин
Зочин
2022-01-19 09:14

purevdorj gej ene nuhur unen hudlaa gar baina odoo l gent ih medegch tsarailj gene tanai namas l ene hogiin yumiig ehluulj baigashde

иргэн
иргэн
2022-01-19 12:57

АН -аас Б.Пүрэвдорж, МАН -аас Б.Энхбаяр хоёр гишүүн л ард түмний дуу хоолой болж, хуульд зөв өөрчлөлтүүдийг оруулах гэж хичээн ажиллаж байна даа. Зарим гишүүд нь яах гэж сонгогдсон, юу хийхээ ч мэддэг юм уу ер нь.

зочин..
зочин..
2022-01-19 17:47

АН-эртхэн тарах өргөдлөө өгөөд тарах хэрэгтэй,дараа нь дахиад байгуулб�##� маргаан тасрах бус уу. Энэ чигтээ байж байгаад учраа олж нэг нам болно гэхэд хол байна.

иргэн
иргэн
2022-01-19 19:15

Элбэгээгийн чацга

7 жилээр тэтгэвэр тогтоолгосон иргэн
7 жилээр тэтгэвэр тогтоолгосон иргэн
2022-01-20 02:12

Тэтгэвэр бодох 7 жилийг 5 жил болгох, 7 жилээр тооцуулсныг нөхөн олгох т�##�аар Таны санаачилсан хуулийн төсөл юу болсон бол?

Зочин
Зочин
2022-01-20 16:37

Энэ хүн бөөрөнхийлүж байгаад ялсан т�##�д нь орно гээсн явуургүй санаатай амьтан юм. Ганбатыг дэмжээд 2 хүн хур�##�даад сууж байсанаа энэ мартаж орхисон уу. Худлаа бөөрөнхийлж цаанаа Ганбатыг дэмжээд бүлгээ хүчдгүйлээд яваа хүн юм даа. Ийм санаа цаашдаа явуургүй лдээ.

Холбоотой мэдээ

Back to top button