НИЙГЭМ

АНХААР: Харанхуйд зам гарах гэж байгаа бол утасны гэрлээ АСАА

Тээврийн цагдаагийн албанаас “Гэрлээр анхааруулъя” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

2021 онд 2495 хүн ослын улмаас гэмтсэн. Үүнээс 1095 нь явган зорчигч. 80 орчим хувь нь шөнө оройн цагаар осолд өртөж, амь насаа алдсан байдаг. Тиймээс гарцаар гарч байгаа бага насны хүүхэд, залуучууд замаар гарахдаа утасныхаа гэрлийг асаагаад зам гарахыг энэ аянаар дамжуулан уриалж байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ “Гэмтэж, амь хохирч байгаа иргэдийн нас нь залуужиж байна. Хөдөлгөөнд оролцож яваа иргэдийн 70-90 орчим хувь нь хар бараан хувцастай явдаг. Гарцаар гарч яваад мөргүүлдэг. Жолооч өөрийг нь харж яваа болов уу гэж боддог. Гэтэл гэрлийн гялбаанд ороод харахгүй мөргөдөг. Тиймээс энэ төрлийн ослыг таслан зогсоохын тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

Та бүхэн шөнө, орой зам гарахдаа гар утасныхаа гэрлийг асаагаад замын хажууд зогсчих. Ингэснээр жолоочид 150-200 метрийн холоос харагдаж байгаа юм. Ингээд аюулгүй байдлаа бариад зам гараач. Хуулийн хүрээнд гарцаар гарч байгаа хэдий ч жолооч нарт харагдахгүй байгаа учраас авто осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Бага насны хүүхдэд гар чийдэн, гэрэл ойлгогч өгч хөдөлгөөнд оролцуулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha

Erguu orc zuvluguu bn daaa malnuud uur um setgej chadahgui

Холбоотой мэдээ

Back to top button