Нийгмийн

Мөсөнд цөмөрсөн машинуудыг татаж гаргажээ

2022 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 21:00 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн уур баагьдаг гэх газарт приус 20, приус 10 маркийн авто машинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан байна.

Авто машинуудад нийт найман хүн зорчиж явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна. ОБГ-ын эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс хоёр авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ.

Сүүлийн үед иргэд зам товчилж, хялбар аргаар бүрэн хөлдөөгүй мөсөөр зорчих явдал их байгаа юм. Иймд иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалж бүрэн гүйцэт хөлдөөгүй мөсөөр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-24 12:26

ийм нөхөдийг татаж гаргаж татвар төлөгчдийн мөнгийг үрж яах юм бэ.татахгүй гээд улс даяар зарлах хэрэгтэй11 р сард тэрхийн цагаан нуурын дундах ар�##� дээр жиптэнгүүдийн зуга�##�га болж байхыг хараад үнэн дургүй хүрсэншүү тэгж байгаад мөс цөмөрхөд татвар төлөгчдийн мөнгөөр гаргана.арайл байна даа

Зочин
Зочин
2022-01-24 12:26

сануулаад хэлээд өмнөх машинууд нь живээд байхад л хаширку мөсөн дээгүүр яваад цөмрөөд байдаг яг ямар учиртай юм болдоо

Зочин
Зочин
2022-01-24 12:27

ene owol heden ch mashin ingej tsomrow doo ontsgoi baidlaas mos nimgen bga gd anhaaruulaad bhad l toohku dawhij ochood jiweed bdag humuusiig yah we

Зочин
Зочин
2022-01-24 12:27

хэдэн минут хэмнэх гээд бөөн бөөн хүмүүст төвөг удаад ямар хэрэг байнаа

Холбоотой мэдээ

Back to top button