Нийгмийн

ЭХЭМҮТ-д омикроны халдвараар 50 хүүхэд эмчлүүлж байна

Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар эрчтэй тархаж байна. Энэ хувилбар хүүхдүүдэд хүнд тусч буйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Ялангуяа 0-5 насны хүүхдүүд омикрон хувилбараар өвдөж байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д одоогоор 50 орчим хүүхэд байгаагаас эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд эмчлүүлж байна.

Омикрон хувилбараар хүүхэд эндсэн тохиолдол гараагүй байна.

ЭХЭМҮТ-өөс мэдээлж буйгаар бага насны хүүхдүүдэд амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүдээр омикрон илэрч байгаа бөгөөд  амьсгалын бачуурал, гуурсан хоолойн агшил, хатгалгаагаар хүндэрч эмнэлэгт ирж байгааг хэллээ. Түүнчлэн хоёр хүртэлх насны хүүхдэд хүнд явцтай байгаа учраас хүүхдүүддээ онцгой анхаарахын сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button