Нийгмийн

Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг заналхийснээ "ёс зүйгүй үг хэрэглэсэн" хэмээн зөвтгөв

Сэтгүүлчдийг ална, тална хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдэл анхаарлын төвд байна. Түүний сүрдүүлгэд өртсөн сэтгүүлчид болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, БШУ-ны сайд асан, АНУ-д элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн гэх төрийн хамаг л сайн сайхан албыг хашиж, даргаас даргын хооронд дэвшиж явсан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн үйлдэлдээ уучлал гуйсан байх юм.

Тэрбээр "Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу" хэмээн жиргэжээ.

Харин сэтгүүлч У.Оргилмаа хариуд нь "Би таныг уучлах юм уу? Та намайг алахаа больж уучилж байгаа юм уу? Ойлгохгүй байна. Энэ бол "ёс зүйгүй үг хэрэглэх" биш "заналхийлэл"-д тооцогдох учраас хуулийн байгууллагаар шийдүүлнэ" хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 10:45

ниргэсэн хойноо хашгирав гэгчээр хүмүүсээс хара�##� аваад ирхээрээ ингэж уучл�##�т гуйсан дүр эсгэж байгаа юмуу

Холбоотой мэдээ

Back to top button