Нийгмийн

IV улирлын буцаан олголтоор 26683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ

НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтоороо 26683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ.

Тодруулбал тээврийн хэрэгслийн татварт 37,917 гүйлгээгээр 847.6 сая төгрөг, газрын төлбөрт 13,537 гүйлгээгээр 36.5 сая төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 499 гүйлгээгээр 24 сая төгрөг, галт зэвсгийн албан татварт 427 гүйлгээгээр 15.7 сая төгрөг, газрын ҮХЭХ албан татварт 2,485 гүйлгээгээр 1.3 сая төгрөгийг тус тус төлснийг Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Улирал бүр буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлөх боломжтой бөгөөд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа тогтмол авч, системд бүртгүүлж байхыг зөвлөлөө.

Харин  IV улирлын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2022-01-26 12:25

10% aa avyaa luivarchdaa

Холбоотой мэдээ

Back to top button