Нийгмийн
ЖДҮ-чин А.Сүхбат Хөгжлийн банк руу ч “гараа дүржээ”

"Дархан таван нуур” ХХК-иараа ЖДҮХС-гаас 1.3 тэрбумын зээл авч байсан УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий этгээд Хөгжлийн банкнаас зээл авсан ч төлөөгүй байна.
Тодруулбал, 2020.07.31-нд түүний төрсөн дүү Агваансамдангийн Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй "Түгээмэл түмэн хишиг” компани Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тухайн үед А.Сүхбат УИХ-ын гишүүн байсан юм.
Тэгвэл тус зээлээс огт төлөлт хийгээгүй, хүүтэйгээ нийлээд 20 гаруй тэрбум болчихоод байгааг Хөгжлийн банкнаас мэдээлээд байна.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
davartsan ll
Хэрүүлийн бас хормойны бузар чинь бас л цусалчихсан байна шд ээ,
Ханаж цаддаггүй,даварсан гар вэ? Төв аймаг тэр их газраа буцааж авбал таарна. Маш олон айлын малыг билчээргүй болгож байгааг харж үз!
Бөхчүүд ийм л луйварчид болсон. Допинг хэрэглэж барилдана, aлбан тушаaлд шунана, мөнгө зээл цусaлна. Сумъяабазар, Сүхбат, Цэрэнпунцаг гээд бөхчингүүд бүгд боловсролгүй мөртлөө өндөр aлбан тушаaл хашиж, төсвөөс хулгай хийсэн луйварчид аж.
яаж ингэж чаддаг, ийм боломж олгодог байна аа. Ард иргэдээ доромжилж байгаагийн нэг хэлбэр юмаа даа. Муухай юмаа,бүгдий нь хурдан төлүүлж улс орноо өөд татмаар байна засаг минь.
сүхбатын дарханы алтан тосийн нэр дээр авсан юм биш үү зээлээ төлөөч дээ баахан спирт үйлдвэрлээд ашигтай л ажилладаг гэдгийг Дарханыхан мэднэ дээ
Дарханы комфорт гээд зочид буудал чинь ашигтай ажиллаж байгаа мөн өмнө говьд баахан жолооч нарын зочид буудал байдаг гэсэн биз дээ яагаад зээлээ төлдөггүй ЮЮюм вэ хөрөнгө чинь өсөөд байхад та биднээр зээлээ төлүүлэх үү ёстой май