НИЙСЛЭЛХУУЛЬ

Хөдөлгөөний ачаалал ихсэж, түгжрэл саатал үүсэж байна

XVII дугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд болон цахимаар тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гарсан. Гэсэн хэдий ч иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж улмаар хөдөлгөөний ачаалал ихсэж, түгжрэл саатал үүсэж байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч иргэд та бүхэн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ зорчих хэсэг дээр зогсохгүй, дүрэмд зааснаас бусад тохиолдолд дуут дохио өгөхгүй байх, урсгал сөрөхгүй, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг аюулгүй, хэвийн зорчуулахад анхаарч, хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг явуулж байгаа тул цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x