Нийгмийн

Нүүрсээр галладаг пийшинд зэвэрдэггүй гангаар хийсэн хоолой хэрэглэж болохгүй

Пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг НОБГ-аас өгч байна.

Барилгын норм ба дүрэм

6.6.2.13 Утааны янданг эгц босоо байдлаар, 120 мм-ээс багагүй зузаантай тоосго эсвэл 60 мм-ээс багагүй зузаантай халуунд тэсвэртэй бетоноор, суурь болон яндандаа 250 мм-ийн гүнтэй цэвэрлэх зориулалтын хаалгатай нүх гаргаж төлөвлөх шаардлагатай.

Галд тэсвэртэй хоолой ба үйлдвэрийн аргаар зэвэрдэггүй гангаар хийсэн угсармал хийц (шатдаггүй материалаар хийсэн дулаалга бүхий давхар ханатай ган хоолой) ашиглахыг зөвшөөрнө.

Энэ тохиолдолд гадагшилж буй хийн температур нь зэвэрдэггүй ган хоолойн хувьд 500оС ээс ихгүй байх ёстой.

Нүүрсээр галладаг пийшинд зэвэрдэггүй гангаар хийсэн хоолой хэрэглэж болохгүй.

Утааны янданг босоо тэнхлэгээс 30 градус хүртэл налуу, 1 метрээс ихгүй шилжүүлэхээр төлөвлөж болох бөгөөд налуу хэсгийн гадаргуу нь гөлгөр,хөндлөн огтлолын талбай нь өөрчлөлтгүй байх ба талбай нь босоо хэсгийнхээс багагүй байх шаардлагатай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зэвэрдэг гангаар хийхийг хориглоно гэх гээгүй юу. Бурмаа чи өөрөө зэвэрдэггүй гангаар хийнэ гэж биччихээд дараа нь хориглоно гэж бичсэнээ үгүйсгэсэн байна.

Зочин
Зочин

Энэ эхээ дахиад тодорхой болгоод бичээч .та толгой эргүүлчихлээ.ээ халаг.орчин үеийн хүүхдийн бичсэн 1өгүүлбэр ч ойлгогдохгүй бн

Холбоотой мэдээ

Back to top button