Нийгмийн

ГРАНД СЛАМ: Манай дөрвөн жүдоч медалийн төлөө барилдахаар боллоо

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн эхэллээ.

Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чууллаа. Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:30 цагаас эхэлсэн бөгөөд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Манай улсаас энэ өдөр Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт ОУХМ Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглосноос дөрвөн жүдоч медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн барилдаанууд 23:45 цагаас эхэлнэ.

  1. ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө
  2. ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү алтан медалийн төлөө
  3. ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө
  4. ОУХМ Б.Баасанхүү алтан медалийн төлөө тус тус барилдахаар боллоо.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button