ГРАНД СЛАМ: ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн эхэллээ.
Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чууллаа. Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:30 цагаас эхэлсэн бөгөөд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байна. Улмаар эхний өдөр манай дөрвөн бөх медалийн төлөө шалгарсан.
Ингээд эхний барилдаан 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү эхний тойрогтоо 2015 оны залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Ли Хие-Кюүнийг 1:17 минутад хоёр вазари үнэлгээ аван цэвэр ялсан бол хоёрын даваандаа тэмцээний чансааг тэргүүлэгч Францын Мелани Лего-Клемоныг нэмэлт цагт буулгаж авсан байна.
Улмаар хагас шигшээд Германы Катарина Менцэд вазари үнэлгээгээр ялагдаж яваад жийх мэхээр хоёр вазари үнэлгээ аван финалд шалгарсан. Ингээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Нацүми Цүнодатай аваргын төлөө барилдаж, ялагдлаа. Ингэснээр мөнгөн медалийн эзэн болж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain bna,Amjilt husei !