НИЙГЭМУЛС ТӨР

Дарханы замыг ирэх намар нээхийг үүрэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг авто замаар холбох, Авто тээврийн салбарт хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах,

2022 оны улсын төсөвт тусгагдаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерийн ажлыг эрчимжүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлэх,

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг эрчимжүүүлж 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээхээр харьяа газрууд хичээнгүйлэн ажиллах,

Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Баруун, болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хангах, Далайн тээврийн салбар хуурай боомт байгуулан хэрэгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй.

2022 он болон ойрын жилүүд бүтээн байгуулалт өрнөсөн жил болох тул зам, тээврийн салбар, харьяа газруудад тус онд тавьсан зорилтоо бүрэн гүйцэт хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Үүрэгдээд хэрэггүй. Амлалтыг нь авахуул. Үүрэгдүүлэх нь урагшгүйнх , үүрэгдэх нь мулгуугийнх.

Зочин
Зочин

ЕС-Зам тээврийн сайд руу, ЗТС холбогдох байгууллагуудад шат шатандаа үүрэг даалгавар өгцгөөж байна. Цаг хугацаа харуулах байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button