Нийгмийн

Эхнэрээ сүрдүүлсэн бригадын генералыг цалингийн хувиар торгоод орхижээ

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь гэртээ тэрбээр агсам тавьж хутга барин эхнэр рүүгээ дайрч “ална” хэмээн заналхийлсэн учраас гэргий нь цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны үдэш дуудлага өгсөн байдаг.

Тэгвэл түүний цалинг гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах хариуцлага хүлээлгээд л орхижээ.

Тэрбээр ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд 2021 оны арваннэгдүгээр сард ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын албан тушаалд томилогдоод байсан юм. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр бригадын генерал цол олгосон билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

генералын цол хүндэдсэн байна цолыг хураа

Зочин
Зочин

Ерөнхийлөгчөө одооноос эхлээд генералын академи төгсөөгүй нөхдөд генерал гэдэг эрхэм цолыг өгдгөө зогсоох хэрэгтэй. Манайх шиг цөөхөн цэрэгтэй буурай оронд наад генерал цолтон чтнь хэт олдоод байна шүү. Хойшид анхаарах хэрэгтэй.

С.Баатар
С.Баатар

Авгайгаа зодсон хутга барьж алахыг завдсан энэ нөхрийн генерад цолыг яаралтай хураах хэрэгтэй. Хойч үеийнхэнд сургамж болог. Тэгээд ч одоо генерал местгүй албан тушаалд ажиллаж байгаа учраас бүүр хураах хэрэгтэй

Зочин
Зочин

Цалин бууруулах алба солих чнь төрийн албанаас ав буй арга хэмжээ 2. Цагдаадөгсн бол эрүү зөрчлийнхулиа шийтгэдэнэ. Тэрнь хаана байна

Үл таалагч
Үл таалагч

Харах царайны зэвүүн энэ нөхрийг цалингийн 20% -иар торгосон нь юу ч болохгүй. Хүний амь насанд заналхийж байгаа энэ нөхөр эрүүл үү? Энэ нөхөр яаж удирдах ажил хийж чадаад бнаа??? Яаж ч бодсон зан авир, ёс зүйгүй энэ нөхөрт эх орон, эхнэр хүүхдээ хайрлах сэтгэл байдаггүй, архи харж мансуурсан адгийн амьтан бна. Энэ танхай арслан шиг авиртай нөхөрт өндөр албан тушаал, алдар цол зохихгүй бололтой. Шившгээ дэлгэж байгаа бригадын генерал байна даа. ккк

Зочин
Зочин

Харваас харц нтр нь хүчирхийлэгчийн шинжтэй аймшгийн нөхөр

Зочин
Зочин

Бүдүүлэг гахай

Chagnaa Enkhbold
Chagnaa Enkhbold

ehnerch odoo monhiin daramtand orsoon

Холбоотой мэдээ

Back to top button