Нийгмийн

Ж.Батзанданг намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг бүртгэлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар /2022.02.09/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэв.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн албаны тухай 37.1.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа тус намд бичгээр мэдэгджээ.

Иймд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Их хурлаар тус намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсон тухай өөрчлөлтийг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

ШИНЭ намын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “намын дарга Ж.Батзандангийн өөрийн хүсэлтийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож,...намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсоныг” баталсан нь тус намын дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “намын даргыг сонгох, чөлөөлөх” нь Их хурлын бүрэн эрх байхаар, 22 дугаар зүйлийн 22.4-д “Их хурлын сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хурал хүчин төгөлдөр болно. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр хүчинтэй болно” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button