Д.Амарбаясгалан: Зээл аваад төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно
Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг, "Улаан бал" нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын санаачлагаар зохион байгуулж буй.
Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна.
Тэрбээр "Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно. Улстөрийн хариуцлага гэдэг дээр намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээд ямар нэгэн байдлаар улстөрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улстөрийн хариуцлага тооцох юм. Цаашид улстөрийн намууд мөн адил энэ замаар улстөрийн намуудыг хариуцлагатай болгох төлөвшүүлэх цаашлаад улстөрч энэ соёлыг дагаж төлөвших учраас ихээхэн өөрчлөлт авч ирнэ гэж найдаж байна.
Сүүлийн 30 жилээр жишээ авахад улстөрийн намууд хөгжиж чадаагүй учраас Монгол Улс хөгжсөнгүй гэдэг товч дүгнэлтийг хийж болно. Улстөрийн намууд нь өөрөө манлайлаад явж чадвал улс нийгэм хөгжих боломж байна.
Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улстөрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ. Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана.
Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улстөрийн албан тушаал хашихгүй" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясгалан Худлаа шоудахгүй , МАН-ыг Тарааж татан буулгах хэмжээнд очсон байгаа шүү, Хөгжлийн банкыг тоноход МАН-ын Гишүүд давамгай байгаа шүү,
Бардам ам шалдан гуя болох бий дээ. Худлаа сүржигнээд өнгөрсөн жил сонгуулийн өмнө Хүрэлсүх сайд байхдаа яриад л загнаад байсныг хөөрхий сонсоогүй сонгуульд нэр дэвшүүлсэн юм байх даа. Арга хэмжээгээ тэр үедээ авч байхгүй яасан юм бол доо.
Энэ гөлөг .шоронд орвол намаас хөөгөөд шоронгоос гарахаар нь буцаагаад авна. гэнэ
Ooriin iveeld dor ochnoon avilgalchid bgaag sain medej bgaa,tedniigee ehleed zailuulah heregtei