УЛС ТӨР

Т.Доржханд: Зээл авсан улс төрчдөд хар тамга дарчих

Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг, "Улаан бал" нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын санаачлагаар зохион байгуулж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "ЖДҮ зээлээ бид мартчихсан шүү дээ. Одоо Хөгжлийн банкны зээлийг мартаж болохгүй. Хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Хоёр төрлийн хариуцлага байна. Нэг нь хуулийн. нөгөөх нь улс төрийн хариуцлага. Зээлээ авсан нөхдүүд бүгд мөнгөө төлөх ёстой. Мөнгө байхгүй гээд байгаа. Мөнгө нь байгаа. Энд тэнд цемент зуурчихсан, банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө хүүлэлт хийсэн байгаа. Илрүүлэх ёстой.

Нүүрэн дээрээ өөр хүн байж болно. Цаад эзэмшигчид нь улс төрийн нөлөө бүхий бизнесменүүд байгаа шүү. Тодорхой хэлье. Худалдаа хөгжлийн банкны эзэн сахал Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч байсан Х.Баттулга, МАН-ын холбогдох эрх бүхий 2010-2020 оны хооронд эрх мэдэл бүхий байсан хүмүүс энэ зээлийг авсан.

Энэ маш том хулгай шүү. Ямар нэг байдлаар оролцсон гишүүдээ МАН, АН нь чөлөөл. Дахиж сонгуульд оруулахгүй, улс төрийнх нь кариерыг хязгаарла. Чөлөөл. Битгий хамгаал. Чөлөөлсөн хүмүүсийг нь бусад улс төрийн намууд битгий хүлээж ав. Хар тамгаа дарчих. Бие даагаад нэр дэвшвэл иргэд битгий дэмж. Улс төрийн намууд хариуцлагатай байж энэ удаа бүгдэд хариуцлага тооц. Дараа дараагийн улс төрчдөд сургамж болог" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
gunsen
gunsen

nuguu songuiar husand hiigeed bsn arildaggui budgaaraa duhan deer esvel hatsart n tomhon daraad uguu ter n zuitei bh!

Зочин
Зочин

Өөрийнхөө намын Найдaлаад эхлээд хар тамга дарчих. Тэгээд дараа нь бусдад заа. Танай Найдaлаа Хөгжлийн банкны ТУЗ-д 2015 онд ажиллаж байхдаа АН-ынханд баахан зээл гаргаад хувь хүртсэн байдаг.

Haha
Haha

Rio giin toti bol zugeer jov

Холбоотой мэдээ

Back to top button