Нийгмийн

Д.Мөнх-Эрдэнэ: Архийг хорьсоноор ахуйн архидалт, дамын наймаа газар авдаг

Зарим худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар болон сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "Сар бүрийн эхний өдөр буюу 01-нд арх согтууруулах ундаа худалдахыг, түүгээр үйлчлүүлэхийг хориглодог байсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо. Ингэснээр архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхэд ямар нэг хязгаарлалтгүй болж байна.

Мөн цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллаж болохоор боллоо" гэв.

Мөн "Олон улсын судалгаа байдаг. Согтууруулах ундааг хориглоод амжилт олсон улс орон байхгүй. Харин зөв зохистой хэрэглээнд уриалж, соён гэргээрүүлдэг. Хориглосноор ахуйн архидалт, дамын наймаа, хууль бус үйлчилгээ газар авдаг. Ингэснээр авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Олон улсын жишээнд харагдсан. Тиймээс бид муу жишээг давтах хэрэггүй. Соёлтой үйлчүүлж хэвшүүлэх чиглэлээр ажиллаж, дэмжих нь хотын даргаас баримталж байгаа бодлого" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ургах нар
Ургах нар

Хамгийн муу шийдвэр гаргасан байна. Гэмт хэргийн гаралт ихсэнэ. цагдаа ажлаа хүчирэхгүй болох нь дээ. Архи уух гэж хэрэг хийнэ, уусан хойноо зодоон цохион дээрэм тонуул алллага хүчирхийлэл үйлдэнэ. Монголын нэг иргэн гэмт хэрэгтэн болж шоронд суух, нэг хэсэг нь эд хөрөнгө сэтгэл санаа бие махбодиор хохирч үлдэх болж дээ Сумтайбузараа

Kkk
Kkk

Bravo.sumja

Зочин
Зочин

Өөрсдөд төрсөн сэтгэгдлээр биш бодитой далайцтай хийсэн судалгаа үндэслэж ярина шүү бандиа

zochin
zochin

Shono oroi setgel amar yavj chadaxgui xaanaas yamar sogtuu xulgaich garaad irex bol geed xetsuu bolox ni dee. Xamgiin teneg mulguu shiidver bna Uuunees iluug setgexed tolgoi ni xurexgui yum daa.

Зочин
Зочин

Арабын ертөнцийн 1,7 тэрбум ард түмэн архийг тас хорьдог ба тэнд гэмт хэрэг байхгүй бүгдээрээ хэдэн зуун жил сайхан л амьдарч байна чиний болон дэлхийн нүдэн дээр. Архины хорио хатуутай канадад хүмүүс сайхан тайван амьдарч байна. Чи бол далан худалч архины дамчин чөтгөр байна. Чи удахгүй түмэн олны хараалаар архины үйл тамаа эдэлж үхэх байлгүй.

Сумьяа даргадаа баярлалаа.
Сумьяа даргадаа баярлалаа.

Эсэргүүцээд байгаа хүмүүс нь уухгүй л байлдаа. Та нарын ам руу хэн ч цутгаагүй шүү. Энд түрээслэгчид 1 өдрийн орлогоо алдаж байна. Та нар нээх сонин юм ярих юм. Бас хүний эрх гэдэг юм 1нд ч байдаг юм шүү!!! Маш зөв шийдвэр. Архидалтыг ганцхан өдөр хааж боосноор бууруулна гэж байхгүй. Харин ч хууль бус дамын наймаа хөгжсөн шүү!!

Холбоотой мэдээ

Back to top button