Нийгмийн

С.Аригуун: Төрийн албанд итгэх итгэл алдарлаа

Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун  өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр ажлаа өөрийн саналаар бус, төрийн шахалтаар өгч буй бололтой.

Түүний эхнэр ч мөн адил сошиал хуудсаараа дамжуулан " Үеийн үед л хэн нэг дарга солигдохоор зүгээр ажлаа хийж байсан төрийн албан хаагч залуучууд, тэдний ар, гэр найз нөхөд гээд мянга мянган хүмүүсийн сэтгэлийг зовоож түгшээж байдаг албан тушаалын ашиг хожоо хардаг, цүнх баригчдын халаа сэлгээг одоо больмоор байна" хэмээн бичжээ.

С.Аригуун бичихдээ"Өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Төрийн албан хаагчаар ажилласан, чин сэтгэлээ зориулсан амьдралын минь 15 жил. Багагүй хугацаа өнгөрчээ.

Хог хаягдал, оршуулгын үйлчилгээний салбарыг өөрийн хичээл зүтгэлээр хөгжүүлэх, өөрийн итгэл үнэмшлээр бусад хөгжилтэй орны жишигт хүргэх гэж баг хамт олонтойгоо цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд олон ч сайхан хүмүүстэй таарч нөхөрлөж, ихийг харилцан суралцаж, олонтойгоо хамтран сайхан ажиллаа. Та бүхэнд үргэлж талархаж явдаг, цаашид итгэлийг тань дааж явах гэж илүү их хичээх болно оо.

Хог хаягдал гэдэг дэлхийн нийтийн анхаарал хандуулдаг чухал салбарын нэг, энэ салбарт ажиллахдаа ул суурьнаас нь хууль эрх зүйгээс нь бодлого төлөвлөлтөөс нь өөрчлөлтийг хийх гэж хичээж ажилласан. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалж хүссэнээр бодсоноор болоогүй, дутуу хийсэн, гүйцээгээгүй олон ажил бий.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс шинээр байгуулагдахад хамт олныхоо итгэл дүүрэн дэмжлэгтэйгээр хэлтсийн даргын албыг сүүлийн 2 жилийн хугацаанд хашлаа. Энэ хугацаанд салбарынхаа хууль, эрх зүйд өөрчлөлт оруулах хэд хэдэн ажлуудыг эхлүүлж байсан боловч бүтцийн өөрчлөлт гэх ялихгүй шалтгаанаар /гэхдээ манай хэлтсийн бүтэц яг хэвээрээ шүү ккк/ энэ үйл хэргээ үргэлжлүүлж чадахгүйд хүрлээ.

Өөрийн хичээл зүтгэл, хамт олон, удирдлагынхаа итгэл үнэмшил, /бараг 100 хувийн/ дэмжлэгтэйгээр дарга гэдэг энэ албан тушаалд томилогдсон, энэ албан тушаалаа хүндэтгэж, хариуцсан ажилдаа илүү сэтгэлээ зориулж, хуучинсаг далдаганагч даргалагч тушаагч ДАРГА биш салбартаа манлайлагч, багийн ахлагч, хамт олноо чиглүүлэгч, зөвлөгч, найз нөхөр, мөн сонсдог, ойлгодог, асуудлыг хамтдаа шийддэг дарга байж, баг болж ажиллах зарчимыг барьж, дарга гэх буруу ойлголт, тогтолцоог залруулж ажиллах гэж ихэд хичээж хэрэгжүүлсэн.

Бага залуу наснаасаа хог хаягдлын салбарт сэтгэлээ өгч өдийг хүртэл ажилласан болохоор цаашид салбарынхаа хөгжлийн төлөө өөрийн хувь нэмэрээ чадах хүртлээ оруулаад явнаа. Олон сайхан сэтгэлтэй залуус энэ салбарт орж ирэн түүчээ болон ажиллаж байна. Тэдэнтэйгээ мөр зэрэгцээд Улаанбаатар хот, Монгол улсаа хоггүй болгож, соёлтой Монгол иргэнийг бүтээхийн төлөө ажиллах болно.

2013 оноос оршуулгын гэх томоохон салбарыг хариуцаж ажилласан. Энэ тал дээр үе үеийн сайд дарга нар олигтой дугарч байгаагүй. Ний нуугүй хэлэхэд Улс төрийн өнцгөөс харж айж хулчийдаг байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зоригтой дугарч олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Сүүлийн 8 жил энэ салбарыг хариуцахдаа энэ салбарт ажилладаг том жижиг олон компаниудыг нэг малгай зорилго дор нэгтгэх гэж, эрх зүйн орчныг бий болгох гэж, байгаль орчны салбартайгаа уялдуулах гэж, шашны байгууллагуудыг хотоос барьж байгаа бодлогоор чиглүүлэх гэж хичээж ажиллалаа. Багагүй үр дүн гарсан гэж бодож байгаа.

Хамгийн сүүлийн томоохон ажил Самбалхүндэвийн оршуулгын газрыг Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг эхнээс авахуулаад төсөл хэрэгжих гэрээг нь байгуулагдах хүртэл холбогдох шийдвэрүүдийг гаргуулж, гэрээнд гарын үсэг зуруулж, олонд таниулах ажлыг эхлүүлсэн. Цаашид оршуулгын салбарт хөгжлийн, хандлагын томоохон өөрчлөлтүүд гарах нь тодорхой харагдаж байгаа. Өөр хэд хэдэн салбар чиглэлийг хариуцаж ажилласан. Гэхдээ өөртөө чамлалттай байгаа болохоор тодотгож хэлэхийг хүссэнгүй ээ. Төрийн албаа энэ өдрөөс орхиж байна, төрийн албанд итгэх итгэл алдарлаа.

Хамтарч дэмжиж, туслаж ажилласан хэлтийнхээ залуучуудад, бидний өмнөөс нүд чих болж гадаа гандаж хүйтэнд хөрч, чин үнэнчээр, шудрагаар ажиллаж байсан хяналтын төрийн бус байгууллагын олон олон залуучууд та бүхэндээ хамгаас их талархаж байгаагаа юуны түрүүнд илэрхийлье.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье. Үргэлж тусалж, дэмжиж, хүрээлж, хамт олон гэдэг сайхныг мэдрүүлж байсан шүү.

Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэдэг, ангилдаг ялгадаг, дахин боловсруулдаг, оршуулгын салбарт ажилладаг хувийн болон төрийн өмчийн бүхий л байгууллагууддаа бидний ажлыг үргэлж дэмжиж, ойлгож, хамтарч ажиллаж ирсэнд маш их баярлалаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын төр ариун байх болтугай" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
С.баатар
С.баатар

Хөөе Аригуунааа халагдсан тушааалаа шүүхэд өгөөөд буцаад ажилдааа ор хийх ёстой ажлааа хий. Өөрийн саналаар явж болохгүй шүү. Шүүхдэлц!!!

bibi
bibi

hognoosoo salaagui 15 jil blaa . Sain ajillasan gej helmeergui bn. Unen l iim bn da

Мэндгэрэл
Мэндгэрэл

Төрийн албыг "оновчтой орон тоотой, чадварлаг, бүтээлч" болгон өөрчлөх ёстой! шаардалагатай! Монголын 3 сая 400 мянган хүн амд хэдэн дарга, хэдэн захиргааны ажилтан, хэдэн төрийн албан хаагч, багш, эмч, сувилагч, жолооч, барилгачин, малчин, худалдагч, тээврийн ажилтнууд, үйлдвэрийн ажилтнууд...хэрэгтэйг "оновчтой","бодитой" гаргаад залгамж халаагаа сайн бэлтгээд хөгжих юм бол болохгүй зүйл байхгүй санагдана. Даан ч төр, засгийн шат шатны "хувиа бодсон, хууль бус хөрөнгөжих сэтгэхүйтэй" дарга нараас салах, тэдний албан тушаалд чадвартай, мэдлэгтэй "шуналын хор сэтгэл нь арилсан" албан тушаалтнууд ажилладаг байж л Монгол хөгжинө гэж үнэхээр бодох юм!?

ҮНЭН
ҮНЭН

ТӨРИЙН АЛБА ГЭЖ ҮНЭНДЭЭ ЯМАР ХОШНОГО НЬ БАЙХАВ ДЭЭ

ҮНЭН
ҮНЭН

ЦАГДАА НЬ ХЭРЭГ ИЛЭРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ. ЭМЧ НЬ ЭМЧИЛЖ ЧАДАХГҮЙ. СУРГУУЛЬ НЬ 50, 60ААР НЬ ХҮҮХЭД ЧИХЧИХСЭН БАЙХАД ЯМАР ПАЛАНЦАГИЙН ТӨРИЙН АЛБА БАЙХАВ ДЭЭ

Зочин
Зочин

Өө тэгдэгийн өөрөө халагдах болчихоор тийм юм ярьдаг юм.

Зочин
Зочин

Ажил хийж чадаагүй байж битгий шалчигна. Энэ хотоо хар, дүүрэн хог, өмхий үнэр.... Ичдэггүй юм уу чи

Зочин
Зочин

Хог хаягдал хуучин соц үёээс нээх өөрчилөгдөөгүй байхаа даа

Иргэн
Иргэн

Ажил хийдэггүй 100 хүний дайтай ажилласан гэдгийг бардам хэлнэ ээ. Мэдээд мэдрээд байх, магтаад байх албагүй ээ.
Төрийн болон улс төрийн томилгооны хүмүүс нүүдлийн шувууд шиг ирж самарчихаад буцаад байхаар тогтвортой мэргэшсэн албан хаагч гэж үгүй болно. Аж ахуйн ажил гэдэг зогсолтгүй өдөр тутамд явж байдаг. Хэрэв зогсвол УБ хотын бүх иргэд хогийн цэг дээр амьдарна. Даанч манай иргэд алтан загасны эмгэн шиг л сэтгэлгээтэй байдаг нь харамсалтай. Хэн нэгэн өөрт нь үйлчилж байх албатай байдаг, тэр сэтгэлгээг хагасалхад их хувь нэмэр оруулсан хүн шүү.

Зочин
Зочин

Авч чадсан юм бол өгч сур гоншигносон юмнууд

Холбоотой мэдээ

Back to top button