Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд бүтцийн өөрчлөлт нэрээр багаа бүрдүүлжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албанд очоод удаагүй байгаа Д.Ганболд ажлын албаны албан хаагчдыг сольж, тушаал бууруулж, өөр албанд шилжүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун өчигдөр өөрийн хүсэлтээр бус, улс төрийн шахалтаар ажлаа өгч буй талаараа сошиал хуудастаа бичсэн байв. Түүний оронд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанааг томилжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод төслийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байсан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар ганцхан энэ бус арваад орон тоог дотор нь сэлгэж, өөр албанд томилж, бүтцийн өөрчлөлт хийж, тушаал бууруулжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболдоос тодруулахад "Бүтцийн өөрчлөлт л хийсэн. Өөр зүйл байхгүй" хэмээлээ.
Энэ үйл явдлаас дүгнэвэл шинэ ажлаа аваад өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлдэг өнөөх бүдүүлэг арга хэрэгжиж байгаа дүр зураг л харагдаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.